Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын иргэдийн фэйсбүүк зарын группт нэгэн эмэгтэй дараах зарыг оруулжээ. Тодруулбал, “Энэ хүүхдийг өргөж авах хүн байна уу. Би эцэгт нь өгөх гэж өчнөөн үзлээ. Эцэг нь гэр орон, эд, малаа аваад, өөр хүнтэй болоод явчихсан. Би тэжээж чадахгүй байна. Аргагүй болоод хүнд өргүүлдэг юм болов уу гэж бодож байна. Хамаатан садан нь нь хүртэл хүүхдийг минь ад үзээд, авахгүй гэсэн. Хоёр ой долоон сартай хүүхэд” хэмээн бичиж, хүүхдийнхээ зургийг оруулжээ. Энэ талаар бид хүүгийн ээж А-тай холбогдож, дараах тодруулгыг авлаа.
-Ямар шалтгааны улмаас хүүхдээ хүнд үрчлүүлэх шийдвэр гаргасан юм бэ?
-Нөхөр минь өөр хүнтэй болж, биднийг хаяад явсан. Хүүхдээ тэжээж чадахгүй учраас хүнд өргүүлэх шийдвэр гаргалаа. Манайх хоёр хүүхэдтэй. Том хүүхэд маань дөрвөн настай бөгөөд нөхөр томыгоо аваад явсан. “Бага хүүхдээ жаахан болохоор авч чадахгүй, намайг өсгө” гэж хэлсэн. Би ажил хийдэг учраас хүүхэд харах хүнгүй хэцүү байна. Дээрээс нь надад өөрийн гэсэн гэр байхгүй, нийтийн байранд амьдарч байна.
-Хүнд үрчлүүлэх гэж байгаагаа нөхөртөө хэлсэн юм уу. Таны аав, ээж хүүхдийг нь харах боломжгүй юу?
-Нөхөр маань жилийн өмнөөс өөр эмэгтэйтэй харилцаа, холбоотой болсон. Би олон удаа "боль" гэж хэлсэн ч болиогүй. Сүүлдээ уурлаж, нөгөө эмэгтэйтэй нь утсаар ярьж, хэлсэн юм. Гэтэл нөхөр маань намайг зодож, том хүүхдээ аваад алга болсон. Цагдаад мэдэгдсэн ч ор сураггүй алга болсон учраас олохгүй байгаа. Одоо аав, ээж, ах, дүүтэйгээ Өмнөдэлгэр сумандаа амьдардаг сураг байна. Хадмынхан руугаа ярьсан чинь “Хүүхдүүдээ нэг, нэгээр нь аваад өсгө. Ганц хүүхэд тэжээж чадахгүй ямар арчаагүй юм бэ” гэх зэргээр загнаж, доромжилсон. Ах, дүү хамаатан садан нь харж байвал өргөж авна биз.
-Хүүхдийг тань өргөж авахаар хүмүүс холбогдсон уу. Ямар хүнд өргүүлэх бодолтой байгаа юм бэ?
-Олон хүн залгаж, чат бичиж байна. Гэхдээ яг одоогоор авахаар тохирсон хүн алга. Ямартай ч хүүхэдтэй, эмэгтэй хүнд өргүүлнэ гэж бодож байгаа. Эрэгтэй хүн өсгөж чадахгүй байх. Нөхцөл байдал ийм байгаа учраас өргүүлэхээс өөр арга алга. Өнөөдөр ч ирээд авсан өгч явуулахад бэлэн байна. Ямар өлсгөж алалтай нь биш дээ. Надад тэжээх ямар ч чадал алга байна.
-Цахим орчинд зар оруулж, хүүхдээ харь элгийн хүнд үрчлүүлэх нь хууль бус гэдгийг та мэдэж байгаа юу?
-Мэдэхгүй. Тэжээж чадахгүй хүмүүс өргүүлэх гээд яах билээ. Эцэг нь, эцгийнх нь ар гэрийнхэн тоохгүй байна шүү дээ. Хуулийн байгууллагаас надтай холбогдож, болохгүй гэж хэлээгүй.
| ХҮҮХДЭЭ ҮРЧЛҮҮЛЭХ ЗАР ТАВЬСАН ЭМЭГТЭЙ: ХҮҮХДЭЭ ӨСГӨХ, ТЭЖЭЭХ БОЛОМЖГҮЙ УЧРААС ХҮНД ӨРГҮҮЛЭХЭЭР ШИЙДСЭН |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |