Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн ажилтан Э гэх эмэгтэйг албан тушаал, эрх мэдлээ ашиглаж, бусдаас их хэмжээний авлига авсан байж болзошгүй хэмээн хууль хяналтын байгууллагаас шалгаж, 48 цагийн хугацаатай саатуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тодруулбал, АТГ-аас гуравдугаар сарын 9-нд тус дүүргийн Татварын хэлтсийн байцаагч Э-ийн албан өрөө болон гэрт нь нэгжлэг хийж, эд мөрийн баримтаар их хэмжээний бэлэн мөнгө хурааж авсан гэх.
Эх сурвалжийн мэдээлснээр “Татварын байцаагч Э-г БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинжиан шинфа” ХХК-ийн удирдлагуудтай үгсэн тохиролцож, тус компанийн татварыг нуун далдахад туслалцаа үзүүлж, 100-150 сая төгрөгийн авлига авсан гэх үндэслэлээр саатуулсан. Э нь Хөвсгөл аймгийн харьяат, тус хэлтэст олон жил ажиллаж байгаа, туршлагатай байцаагч. Уг авлигын хэрэг нь ганцхан “Шинжиан шинфа” ХХК-аар ч тогтохгүй байж мэдэх нөхцөл байдал бий болсон гэнэ” гэсэн билээ.
Ташрамд дурдахад, “Шинжиан шинфа” ХХК нь Төрийн банкнаас 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө 20 тэрбум буюу өндөр үнэтэй зээлийг хууль бусаар гаргуулж авсан. Зээлийн эргэн төлөлт заасан хугацаанд хийгдээгүй тул тус компанийн удирдлагуудад шүүхээс ял оноосон байдаг. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “Шинжиан Шинфа” ХХК-ийг Төрийн банкинд их хэмжээний хохирол учруулсан хэмээн үзэж, “Шинжиан Шинфа” ХХК-ийн хувьцаа эзэмшигч БНХАУ-ын иргэн Сун Гуан Чуанд хоёр жилийн хорих ял, тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Энхтунгалагт 1.6 жилийн хорих ял оноосон юм. Мөн “Шинжиан Шинфа” компаниас 20 тэрбум төгрөгийн хохирлыг гаргаж, Төрийн банканд төлүүлэх шийдвэр гарсан байдаг.
Мөн “Шинжиан шинфа” компанийн удирдлагууд нь 2021 онд Монголын улстөрчид дарамтлуулж, зодуулж, сүрдүүлэгт өртөж, концесс эзэмших эрхээсээ татгалзаж, гарын үсэг зурсан хэмээн хууль хяналтын байгууллагад хандаж, уг хэрэг өдгөө прокурорт шалгагдаж байгаа билээ.
| Д.БАЗАР: “Шинжиан шинфа” ХХК-ийн татварыг нуун далдалж, авлига авсан гэх татварын байцаагч Э-г ажлаас нь чөлөөлсөн |
|
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |