Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар ангийн сурагч алга болжээ. Тодруулбал, найман настай О гэх охин өнөөдөр хичээлдээ яваад ор сураггүй алга болсон байна. Энэ талаар түүний ар гэрийнхэнтэй холбогдож, тодрууллаа.
-Охин хэдэн цагийн орчимд гэрээсээ гарсан юм бэ?
-Манай дүүгийн хүүхэд байгаа юм. Эмээтэйгээ цуг байдаг байсан. Өдөр 13:00 цагийн үед “Хичээлдээ явлаа” гээд гэрээсээ гарсан байна лээ. 14:00 цаг арай болоогүй байхад сургуульдаа очсон. Охиныг очиход ангийн багш нь байгаагүй, ангийнх нь хоёр охин байсан гэсэн. Цүнхээ тавиад, “Эгчтэйгээ уулзахаа явлаа” гээд ангиасаа гарсан байна лээ. Тэгээд л ор сураггүй алга болчихлоо. Одоо хүртэл ямар ч сураг гарахгүй байна.
-Эгчтэй уулзсан юм уу?
-Эгч нь тавдугаар ангид сурдаг. Эгчтэйгээ уулзаагүй, манай гэрт ирээгүй. Эгч нь манай гэрт, алга болсон охин эмээгийндээ байдаг байсан. Бид өдрөөс хойш хайгаад олохгүй байна.
-Цагдаагийн байгууллагад хандсан уу?
-Дөнгөж сая буюу 20:00 цагийн үед цагдаад мэдэгдлээ. Охин өмнө нь нэг удаа хөдөө гэр рүүгээ гүйгээд явчихсан байсан юм. бид энэ удаад ч хөдөө гэр рүүгээ явж гэж бодоод хоёр машинтай гэр рүү гарсан. Гэрт нь очиход очоогүй, замд байхгүй байна. Хөдөө гэртээ очоогүй болохоор нь сандралдаад сумынхаа группт зар тавиад, цагдаад хандлаа. Аав, ээж хоёр нь малчин, сургуульдаа сурах дургүй. Гэр рүүгээ л явах гээд байдаг юм. Одоо орой болчихлоо, нохой, шувууны хоол болох вий, хөлдөж, осгох вий гэж үнэхээр айж байна.
-Хөдөө гэр нь хэр хол юм бэ?
-Гэр нь сумын төвөөс 50 орчим километрийн зайтай байдаг. Өдөржин хоёр машинтай хайгаад, замаасаа олсонгүй. Хөдөө гэр нь сүлжээгүй болохоор аав, ээжтэй нь холбогдож чадахгүй байна.
-Өмнө нь гэр рүүгээ явахдаа явган явсан юм уу?
-Тийм ээ, замаасаа замын машин гуйгаад суугаад явсан байсан. Хөвсгөлчүүд та бүхнийг дүүг минь олоход туслахыг чин сэтгэлээсээ хүсэж байна. Наймхан настай нялх амьтан хээрийн амьтны хоол болох вий гээд бид тайван ч сууж чадахгүй хэцүү байна. Зургаа, долоон цаг сураг нь гарахгүй байна.
| Алга болсон охины эгч: Найман настай охин дүү минь сургуульдаа яваад алга болчихлоо |
|
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |