Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны “Нарт хотхон”-д 11 настай Б 13 настай Э гэх охиныг 61 удаа хутгалж, амийг нь хөнөөсөн. Мөн түүний дүү долоон настай эрэгтэй Э-ийг 11 удаа хутгалж, биед нь хүнд гэмтэл учруулсан ноцтой хэрэг энэ сарын 7-нд гарсан. Тэд “Цагаан хуаран” хотхоны хойд тал байрлах гэр хороололд амьдардаг байсан ч хэргийг “Нарт хотхон”-д үйлдсэн гэдгийг цагдаагийн алба хаагчид тогтоогоод байгаа.
Тус хэрэг юунаас болж гарсан, яагаад нэгнийгээ онц хэрцгийгээр хөнөөсөн талаар хохирогчдын ахаас тодрууллаа.
Тэрбээр “Тэд долоон жил хамар хашаанд амьдарсан. Би долоон жилийн өмнө хохирогч хүүхдүүдийн эгчтэй гэр бүл болсон. Одоо тусдаа амьдардаг. Тухайн өдөр хүүхдүүдтэй хамт байгаагүй учир чухам юу болсон, гэрээсээ яагаад гарсан талаар мэдэхгүй байна. Хэрэгт холбогдсон 11 настай Б гэгч их дээрэлхүү хүүхэд байсан. Хохирогч хүүхдүүд маш хэцүү нөхцөлд амьдардаг байсан. Тэднийг ээж, ааваас нь "Өргөж авъя" гэж хүмүүс их ирдэг байлаа. Бид хоёр ч өргөж авах талаар ярьж, хөөцөлдөж байсан. Гэвч эцэг, эх нь зөвшөөрөөгүй юм. Өргөөд авчихсан байсан бол дүү маань амьд байх байлаа. Хохирогч хүүхдүүдийн ээж нь архины хамааралтай учир тэднийг анхаарч, асардаггүй байсан. Хүүхдүүд эмээтэйгээ буюу аавынхаа ээжтэй хамт амьдардаг байсан юм.
Дүү нар маань хүний амьдралд тохиох хамгийн хэцүү бүхнийг туулсан. Одоо эгч болон эмээгийнх нь сэтгэл зүй тогтворгүй, маш хэцүү байгаа. Хүнд гэмтэл авсан долоон настай дүү маань ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа” гэсэн юм.
| Хутгалуулж амиа алдсан 13 настай охины ах: Өргөөд авчихсан байсан бол дүү маань амьд байх байлаа |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |