Ардчилсан намын ээлжит бус хуралдаан үргэлжилж байна. Хурлын үеэр Ардчилсан намын гишүүд саналыг сонссон юм. Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Нямхүү өөрийн саналаа хэлсэн юм.
Тэрбээр “Үндсэн дүрмийн төсөл бэлэн болсон. Гэхдээ зарим аймгуудаар анхан дунд шатаар хэлэлцүүлэх, хэлэлцүүлэг эхэлсэн байсан ч намын даргын сонгууль болж байгаатай холбогдуулан энэ асуудал түр зогсоосон. Дарааллын дагуу энэ асуудал хэлэлцэгдээд , үндэсний бодлогын хороогоор ороод дараагаар нь үзэл баримтлалын зөвлөл, үндсэн дүрмийн зөвлөлөөр дамжин УИХ-д өргөн баригдах ёстой. Өмнөх үндэсний бодлогын хурлаас энэ хооронд амжина гэж үзсэн. Гэхдээ одоо хэлэлцүүлэхэд учир дутагдалтай гэж үзэж байна. Түүнээс гадна үзэл баримтлалын зөвлөл,үндсэн дүрмийн зөвлөлийн журам нь бас батлагдаагүй байгаа. Яг дарааллаараа явах юм бол үндсэн дүрмийн энэ төсөл хэлэлцэгдээд, батлагдсан ч гэсэн Дээд шүүх дээр очоод унах магадлал байгаа.Тиймээс энэ удаагийн дүрмийг хэлэлцэх асуудлаас хасаад , дараагийн хурал хүртэл хойшлуулж өгнө үү. Өнөөдрийн хамгийн чухал ажил бол намын дарга батламжлах асуудал билээ. Түүнээс гадна намын дарга дээд шүүх дээр бүртгүүлэх асуудал хамгийн чухал асуудал юм. Гэтэл үүнтэй хамт үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийн тухай том төсөл эндээс хэлэлцэгдээд орох юм бол тэр үндсэн дүрмийн төслийг Монгол Улсын хуульд нийцэж байгаа эсэхийг шалгах мэтээр маш их хугацаа орно.Хоёр асуудал шийдвэрлэгдэх гэж удаж түгжигдэх магадлалтай учир салгаж оруулах хэрэгтэй. Тиймээс намын даргын асуудлаа эхэнд тавиад, энэ дүрмийн асуудлыг бид хэзээ ч хэлэлцэж амжих учраас хойшлуулах саналтай байна” гэлээ.
| Д.НЯМХҮҮ: Үндсэн дүрэм хэлэлцэгдээд батлагдсан ч Дээд шүүх дээр очоод унах магадлалтай |
|
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |