УИХ-ын гишүүд ээ, төрийн эрх баригчдаа, шийдвэр гаргагчдаа ард иргэдийн тань амьдрал дээсэн дөрөөн дээр хэлбэлзэж, хөхөө өвлийн хүйтэнд хөөрхий үрс минь өмсөх гуталгүй, хөл нүцгэн, идэх хоолгүй, галгүй гэрт амь зууж байгааг мэдэж байна уу. Төрийн ордондоо хөөцөлдөж, хууль батлах гэж улайрч, хийсэн ажилгүй дулаахан байшинд сууж байх хойгуур тань иргэдийн амьдрал бүүр болохоо байлаа. Угтаа тэд “Амьдрал удахгүй сайхан болно. Би та нарын төлөө өрсөлдөж, ялалт байгуулах юм бол “алаад” өгнө” гэх та нарын ёроолгүй цэцэн үгэнд тань итгэж, “Ядаж найдвартай ажлын байр олдох болов уу” гэж хүлээсэн байх.
Төрийн ордондоо хөөцөлдөж, хууль батлах гэж улайрч, хийсэн ажилгүй дулаахан байшинд сууж байх хойгуур тань иргэдийн амьдрал бүүр болохоо байлаа.
Зуны сэрүүхэн өдөр, хаврын урь орсон дулаахан үдэш, намрыг дулаацуулсан өглөөтэй хамт “Тойрог, хорооны иргэдтэйгээ уулзаж, нийслэлчүүдийг эргэж, “Амьдрал ямар байна вэ” гэж бүлэг хүн дагуулж, попорч, “Иргэдтэй уулзлаа. Тэд даарахгүй, дулаахан, ажил төрөлтэй сайхан амьдарч байна” гэх жүжиг тоглохоо боль, гишүүд ээ. Аль нэг хорооны хэсгийн байцаагчийг дагуулж, хамгийн өнгөтэй, өөдтэй гэсэн айлаар нь орж, гэрэл зураг даруулж, цахим хуудастаа попорч, эмгэнэлтэй, тавилттай жүжиг хэдэн жил тоглох вэ. Төлөвлөсөн, зохиомол жүжгийн гол дүрээсээ гараад, ард иргэдийнхээ амьдралыг бодитоор нэг харна уу. Гэр хорооллын захын нэг айд очоод, хоолны шүүгээ, галын авдрыг нь онгойлоод үз. Амьдрал ямар байгааг захын нэг айл бэлхэн хэлээд өгнө. Салхины өөдөөс сөрж, нарнаас өөр гэрэлгүй, галгүй гэрт амьдарч байгаа бяцхан үрстэй уулзах УИХ-ын гишүүн нэг ч алга, энэ Засгийн газарт.
Аль нэг хорооны хэсгийн байцаагчийг дагуулж, хамгийн өнгөтэй, өөдтэй гэсэн айлаар нь орж, гэрэл зураг даруулж, цахим хуудастаа попорч, эмгэнэлтэй, тавилттай жүжиг хэдэн жил тоглох вэ.
.jpg)
Төрийн эрх баригчдаа боддоо, “Таны хүүхэд өмсөх гуталгүй цас орж, жавар тачигнасан өвлийн хүйтэн өдөр гудамжинд алхаж байна” гээд... “Хэдэн өдөр хоол идээгүй, харц нь далчсан хүүхдүүд хашаан дотроо нарнаас өөр дулаацах газаргүй аж төрж байна” гээд. Хашаа ч үгүй, уулын энгэрт салхи сийгсэн оромжинд олон зуун хүүхэд хүн болж байна” гэхээр ямар байна вэ. Яг л зохиомол, хийдүүлсэн, хэтэрхий хэтрүүлэг юм шиг санагдаж байна уу. Үгүй, энэ бол яг монголчуудын амьдрал. Ард иргэд чинь ингэж амьдарч байна, төрөөс төрсөн тэрбумтануудаа. Хөрсөн дээрээ бууж, хорвоогийн тоосыг хөдөлгөх гэж, хүн болох гэж хичээж байгаа бяцхан үрсдээ ядаж анхаарна уу.

.jpeg)
.jpeg)
(1).jpg)

| Хөөрхий үрс минь хөхөө өвлийн хүйтэнд хөл нүцгэн, галгүй гэрт хоолгүй, амь тэмтчиж байна, УИХ-ын гишүүд ээ |
|
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |