Монгол Улс гурилын уутаа гөвж дууслаа. Уул уурхайн салбараас хэт хамааралтай. Тэр дундаа нийт экспортын 70 хувийг нүүрс эзэлж байгаа энэ үед нүүрсний үнэ, тээврээс шууд хамаарч эдийн засаг хэлбэлзэж байна. Гэтэл уул уурхайн бүтээгдэхүүдээ хэт найдаж, төсвөө хөөсрүүлсэнээс болж, ард түмэн “модоо барьж” эдийн засаг элгээрээ хэвтэхэд тулав.
Хөрш орнуудын геополитикийн нөхцөл байдал, тарфын дайнаас болж уул уурхайн бүтээгдэхүүнээс хэт хамааралтай манайх шиг буурай оронд ямар хор хохиролтойг удаа дараа сануулж байлаа. Гэтэл нүүрсний үнээ хэт өндөр төсөөлж, төсвийн төсөөллөө хэт өөдрөг төсөөлсөнөөр өнөөдөр валютын үнэ тэнгэрт хадаж, төсвийн орлого тасрахад хүрсэн. Цаашлаад татвар татаасаа тултал нэмж, танах зардлуудаа бүгдийг нь багасгасан эрх баригч намынхан өнөөдөр дарга нараа цомхтгож, төсвөө танахаас аргагүйд хүрэв. Манай улсын экспортын дийлэнх орлогыг бүрдүүлдэг нүүрсний үнэ он гарснаар 39 хувиар унаж, төсвийн орлого 3,3 их наядаар буурах төлөвтэй байна.
Улмаар 2025 оны төсөвт тодотгол хийснээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 2.3 их наяд төгрөгөөр бууруулж, 31.2 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлагыг мөн 2.3 их наяд төгрөгөөр бууруулж 31.2 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалгүй байх бодлогыг үргэлжлүүлнэ гэдгээ Г.Занданшатарын Засгийн газраас мэдэгдсэн. Улмаар 14 мянган төрийн алба хаагчийг ажлаас нь чөлөөлж төсөвт хэмнэлт хийхээ мэдэгдээд байгаа. Ингэхдээ төрийн байгууллагуудын тэвчиж болох зардлыг хэмнэж, хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, арга хэмжээг хэмнэлтийн горимоор үргэлжлүүлэх, хэрэгжиж эхлээгүй хөтөлбөр, арга хэмжээний зардлыг бүрэн хэмнэх, цомхон, чадварлаг, бүтээмжтэй, цахим төрийг бий болгох арга хэмжээний хүрээнд нийт 1.9 их наяд төгрөгийг хэмнэхээр тооцсон байна. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Учрал “Төсвийн хэмнэлтийн хүрээнд төрийн зардлаар хийдэг хурал цуглааныг болино” гэдгээ ч мэдэгдээд байгаа. Улмаар Үндэсний хороодыг татан буулгаж, чиг үүрэг нь давардсан яам тамгын газрын дарга нарын тоог цөөлөх тооцоолол хийхээ мэдэгдсэн. Нэг ёсондоо эмч, боловсролын байгууллагаас бусад төрийн албанд цомхтгол хийж, төрийн алба хаагчдын есөн хувийг ажлаас нь цөлөөлөх байдлаар төсөвт хийхээр тооцоолоод буй.
2025 онд 83 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж, нэг тонн нүүрсийг 105 ам.доллараар худалдаалах өөдрөг тооцоолол хийсэн ч нүүрсний үнэ дэлхийн зах дээр унаж, экспортын хэмжээ ч биет хэмжээгээрэээ өмнөх оны мөн үеэс буурсан тоон үзүүлэлтэй байгаа. Ийн хэт өөдрөг төсөөлөлдөө хэнздэсэн Засгийн газар өнөөдөр төсвөөс байж болох зардлуудаа танаж, хэмнэх гээд үйлээ үзэж байна. Өөрөөр хэлбэл, он гарсаар эхний дөрвөн сарын байдлаар 25 сая тонн нүүрс экспортолсон бөгөөд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад биет хэмжээ адил ч, нүүрсний үнэ он гарсаар 44 хувиар буурсан. Цаашид нүүрсний үнэ энэ хэвээр хадгалагдвал төсөв 2.3 их наяд төгрөгөөр тасрах эрсдэлтэй гэсэн тооцоо гараад байна.
Хачирхалтай нь, төрийн алба хаагчдыг халж, сэлгэж төсвөө танаж байгаа ч дэд сайд нарын орон тоог дахин оруулж ирэхээр болсноо зарлаад байгаа. Нэг ёсондоо төр хэмнэлт хийх гэж сүржигнэж байгаа ч, дэд сайдын орон тоо нэмэх асуудал эдийн засагт хэмнэлт хийх гээд улайраад байгаатай зөрчилдөж байгааг ч шүүмжлэх хүн олон байна.
Ийн Монгол Улс олон жил эдийн засгаа солонгоруулах талаар ярьсан ч хэрэгжүүлээгүйн гороор эдийн засагт ямар хохиролтой байгаагийн илрэл нь энэ юм. Хэдийгээр нүүрсний үнэ унаж, нийлүүлэлт багассан ч манайд боломж бий. Дэлхийн зах зээлд алтны үнэ тогтмол өсөж байгаа нь экспортын бүтээгдэхүүнээ нэмэх шаардлага бий болсны дохио юм. Хамгийн гол нь төрийн нэгдсэн бодлого уялдаа холбоог хангаж ажиллах нь юу юунаа илүү чухал байна, Ерөнхий сайд аа.
| ТАТВАРАА ТУЛТАЛ НЭМЖ, ИРГЭДИЙН БҮСИЙГ ЧАНГАЛСАН МАН-Д ДАРГА НАРАА ЦОМХТГОЖ, ТӨСВӨӨ ТОДОТГОХООС ӨӨР АРГА ҮЛДСЭНГҮЙ |
|
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |