Жүдо бөхийн өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт Жамсрангийн Анударь нийслэлийн ерөнхий боловсролын 97 дугаар дунд сургуулийн арванхоёрдугаар ангийн сурагч. ХУД-ийн “Женко” клубийн багш, МУГД Шархүүгийн Цэвэлмаа, ОУХМ Саранзаяа нарын удирдлага дор долоо дахь жилдээ бэлтгэл сургуулилалтаа хийж байгаа. Зургаан ам бүлтэй айлын том охин. Аав нь үндэсний бөх сонирхдог хүн байдаг. Үндэсний бөхөөр барилддаж явсан юм билээ. Жүдо бөхийн сонгомол дасгалууд Ж.Анударийн сонирхолыг татаж, жүдо бөхөөр сонирхон хичээллэж эхэлсэн гэдэг.

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дэлхийн аварга, олимпын хүрэл медальт Мөнхбатын Уранцэцэгийн барилдааныг шимтэн сонирхон үздэг гэсэн. М.Уранцэцэгийн хэвтээ барилдааны сонгодог, өчих мэхнүүдийг сурч авахыг хичээж байгаа юм билээ. Харин Ж.Анударь сүүлийн үед ороож этэх мэхийг голчлон хийж байгаа харагдсан. Тэрбээр өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн болон Азийн аварга, Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж байсан.

Казахстанд болсон Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны календарьт багтдаг өсвөр үеийн Азийн цомын тэмцээн алтан медаль, 2024 онд Итали Улсад болсон Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны календарьт багтдаг “FUENGIROLA CADET EUROPEAN CUP 2024” Европын цомын цуврал тэмцээнээс алтан медаль, мөн Испани Улсад болсон “FUENGIROLA CADET EUROPEAN CUP 2024” Европын цомын тэмцээнээс алтан медаль тус тус хүртэж байсан.

Өнгөрсөн 2023 онд Итали Улсад болсон тус цомын тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байв. Түүнд жүдо бөхийн бэлтгэл, сургуулилалт гээд надад бараг л чөлөөт цаг гэж гардаггүй гэнэ лээ. Зав, чөлөө гарвал сонирхолтой подкастуудыг сонсох дуртай юм билээ.
| ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨН МЕДАЛЬТ Ж.АНУДАРИЙН АМЖИЛТ ЖИЛЭЭС ЖИЛД АХИЖ БАЙГАА |
|
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |