“Парис2024” зуны олимпын наадмын чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр эхэлж байна. Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ баг, “Хасу мега старс” клубийн тамирчин, ОУХМ Энхсайханы Дэлгэрмаа өнөөдөр эхний барилдаанаа хийнэ. Тэрбээр 1999 онд Өвөрхангай аймгийн Тарагт суманд төрсөн. “Белград-2023” чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд мөнгөн медаль хүртэж, “Парис 2024” олимпын наадамд барилдах эрх хүртсэн.

2023 оны чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ, 2023 оны есдүгээр сарын 16-21-ний өдрүүдэд Серби Улсын нийслэл Белград хотод болж өндөрлөсөн билээ. Тус ДАШТ-д ОУХМ Энхсайханы Дэлгэрмаа ДАШТ-ий 68 кг-ийн жингийн аваргын төлөө дэлхийн аваргын хошой хүрэл медальт Туркийн бөх Бусе Тосунд ялагдсанаар мөнгөн медаль хүртсэн билээ. Улмаар ДАШТ 50 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн гавьяат тамирчин Д.Отгонжаргалын хамт, ОУХМ Э.Дэлгэрмаа “Парис 2024” олимпын эрхийг хүртсэн юм. ДАШТ-ий дараа Э.Дэлгэрмаа “Ханжоу 2022” Азийн наадмын чөлөөт бөхийн тэмцээний эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд 2022 оны Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Энэтхэгийн Радхикатай барилдаж 10:5- аар ялж хүрэл медаль хүртсэн.

ОУХМ Э.Дэлгэрмаа “Нью Дели 2020” Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл, “Алмата 2021” Азийн аваргаас мөнгөн медаль хүртсэн. 2020 онд Азийн аваргаас хүрэл медаль хүртсэн. Залуучуудын ДАШТ-ий мөнгө, 2018 онд “U23” хүртэлх насны Азийн аваргаас мөнгө, 2019 онд залуучуудын Азийн аваргаас хошой хүрэл, 2016, 2018 онд өсвөр үеийн Азийн аваргаас мөнгө, 2016 онд Иван Ярыгиний нэрэмжит “Алтан гран при”-ээс хүрэл, 2019 онд Дмитрий Миндиашвилигийн нэрэмжит олон улсын тэмцээнээс алт, 2019 онд “Монголиа Опен” олон улсын тэмцээнээс алтан медаль хүртсэн. Мөн УАШТ-ий хошой мөнгөн медалийг 2016, 2020 онд авсан.

Харин хошой хүрэл медалийг 2017, 2018 онд хүртсэн. Залуучуудын УАШТ-ий хошой мөнгөн медалийг 2016, 2017 онд авч, хүрэл медалийг 2018 онд хүртэж байсан юм. Өсвөр үеийн УАШТ-ий мөнгөн медийг 2015 онд, хүрэл медалийг 2016 онд, “Асашёорюү Кап” өсвөр үеийн олон улсын тэмцээнээс мөнгөн медалийг 2016 онд, хүрэл медалийг 2015 онд авч байлаа. Үүнээс гадна Наталья Воробьевагийн нэрэмжит өсвөр үеийн олон улсын тэмцээний мөнгөн медалийг 2015 онд, Д.Оюунболд агсны нэрэмжит “U-23” тэмцээний мөнгөн медалийг 2017 онд, Ч.Дамдиншаравын нэрэмжит залуучуудын олон улсын тэмцээний алтан медалийг 2018 онд, оюутны УАШТ-ээс алтан медалийг 2019 онд тус тус хүртэж байлаа.

Тэрбээр Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны хамгаалалтын цагдаа, цагдаагийн дэд ахлагч цолтой. Э.Дэлгэрмаа 2024 оны гуравдугаар сарын 7-10-ны өдрүүдэд Турк Улсад зохион байгуулагдсан чөлөөт бөхийн гран при тэмцээнээс 68 кг жинд өрсөлдөж “Алтан медаль” хүртсэн.
| ДАШТ-ИЙ МӨНГӨН МЕДАЛЬТ Э. ДЭЛГЭРМАА ГЭЖ ХЭН БЭ |
|
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |