Ирланд Улсын нийслэл Дублин хотод Монгол Улсын иргэн Ц.Уранцэцэг бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байдаг. Тэгвэл талийгаачийн амийг хөнөөсөн 16 настай ирланд хүүд холбогдох хоёр дахь шүүх хурал өнөөдөр болох гэж байна.
16 настай ирланд хүүд холбогдох эхний шүүх хурал Ирландын Эрүүгийн хэргийн төв шүүхэд болсон бөгөөд шүүх хуралдаанаар хүүг өмнө нь хулгай, хүчирхийлэл, хар тамхи хэргээр 31 ял, шийтгэл хүлээж байсныг мэдэгдсэн. Мөн сэжигтэн хүү хэрэг гардаг өдөр өөр нэгэн эмэгтэйн гар утсыг булаахыг завдсан, хэрэг гарахаас хэдэн өдрийн өмнө дэлгүүр дээрэмдсэн, бусдын унадаг дугуйг хулгайлсан болохыг тогтоожээ. Ирландын Эрүүгийн хэргийн төв шүүхэд болсон эхний шүүх хуралд сэжигтэн хүүгийн эмээ гэрчээр оролцож “Ач хүү маань багаасаа хөдөлгөөтэй, спортоор хичээллэдэг, бокс тоглодог байсан. Гэсэн ч төрсөн ээжтэйгээ уулзсаны дараа өөрчлөгдөж, сургууль дээрээ ч асуудалтай байх болсон. Шинэ найзуудтай болж тэдэнтэйгээ хамт дугуй хулгайлж, хар тамхи худалдан авахыг оролдож байсан нь үнэн. Хэрэг гарснаас хойш шөнөжин уйлах нь сонсогддог. Бүр гурван удаа амиа хорлохыг оролдсон” гэжээ.
Шүүх хуралдаанаар өмгөөлөгч Майкл О’Хиггинс сэжигтэн хүүгийн хэргийг урьдчилан төлөвлөөгүй оппортунист гэмт үйлдэл гэж үзсэн. Мөн хэрэг гардаг өдөр сэжигтэн их хэмжээний хар тамхи хэрэглэсэн байсанд үндэслэн ялын дээд хэмжээ өгөхийг хүссэн. Харин тус хурлыг шүүн явуулсан шүүгч Тони Хант сэжигтнийг нас биед хүрээгүйг шалтгаалан шүүх шийдвэрийг 2023 оны нэгдүгээр сарын 16-н хүртэл хойшлуулж, сэжигтэнг баривчлах шийдвэр гаргасан юм.
| Талийгаач Ц.Уранцэцэгийг хөнөөсөн 16 настай ирланд хүүд холбогдох шүүх хурал өнөөдөр болно |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |