Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс Турк дэх жуулчдаас хоёр хувийн үйлчилгээний татвар татах болж байна. Туркийн Засгийн газрын мэдээллийн “Ресми газете” хуудсанд өнөөдөр энд холбогдох мэдээлэл нийтлэгдсэнийг хэвлэлүүд уламжилжээ.
Зочид буудал, жуулчдын тосгон, дэн буудал, амралтын газрууд, кэмп, гэр буудлууд болон энэ төрлийн бусад газарт буудалласан хүмүүсээс ийм татвар хураах юм байна. Аялал жуулчлалын агентлагуудын үйлчилгээний хөлсөнд энэ татварыг багтаан хурааж болохоор заажээ. Харин дотуур байр, нийтийн байр, түр буудал зэрэг газруудад амьдарч байгаа бүх шатны сургуулийн сурагч оюутнуудыг энэ татвараас чөлөөлөх юм байна. Үүнээс гадна Туркт бүртгэлтэй дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагууд, тэдгээрт ажилладаг дипломат статус бүхий хүмүүст энэ татвар хамааралгүй байна. Туркийн засгийн газар ийм татвар ногдуулдаг болох шийдвэрийг 2019 онд баталж байсан ч мөрдөн хэрэгжүүлэх ажлыг, коронавирусний цар тахлын улмаас хойшлуулаад байжээ. Ийм татвар татдаггүй гэдгээрээ бусад улсаас ялгарч ирсэн улсынх нь өрсөлдөх чадвар суларна хэмээн Туркийн аялал жуулчлалын салбарынхан харин энэ төрлийн татварын эсрэг байр суурь илэрхийлдэг байна. Турк Улс энэ оны эцсийн дүнгээр 51,5 сая жуулчин хүлээж авсан үзүүлэлттэй, аялал жуулчлалын нийт орлого нь 46 тэрбум ам.долларт хүрэхээр байгаа юм байна. Харин ирэх онд 60 сая жуулчин хүлээж авах төлөвийг тус улсын соёл, аялал жуулчлалын сайд Мехмет Нурси Эрсой урьд нь мэдээлж байжээ.
| БНТУ-д ирэх оны эхнээс жуулчдаас татвар хураадаг болно |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |