Долоо хоногийн өмнө Сөүл хотын Итэвон дүүрэгт болсон эмгэнэлт явдлын дараа Өмнөд Солонгосын эрх баригчид хүмүүс олноор бөөгнөрдөг газруудад тавих хяналтаа нэмэгдүүлж эхэлжээ. Аравдугаар сарын 29-ны орой шөнийн амьдралаараа алдартай Итэвонд олон арван мянган хүн Сүнсний баяр тэмдэглэхээр цуглахдаа бага орон зайд шахалдсаны улмаас 150 гаруй хүн бусдад гишгэгдэж, амьсгаа боогдож нас барсан юм. Энэ өдөр Сөүлийн оршин суугчид гурван жилийн дараа анх удаа цар тахлын хорио цээрийн дэглэмгүй баярлахаар цугларсан байв. “Оргил ачааллын үеэр метроны өртөөнүүдэд өмнөхтэй ижил өндөр эрсдэлтэй нөхцөл байдал үүсэж болзошгүй” тул цагдаагийн хүчийг дайчлах болсноо Өмнөд Солонгосын ерөнхий сайд Хан Дүк Со өчигдөр мэдэгджээ.
Баасан гарагаас Сөүл хотын метроны өртөөнүүдэд цагдаа нар зорчигчдын бөөгнөрлийг хянах, зохицуулах ажил гүйцэтгэж эхэлсэн байна. Мягмар гарагт тус улсын үндэсний цагдаагийн газрын тэргүүн, генерал Юн Хэ Кюн албан хаагчид нь ослын үеэр эрсдэлээс сэргийлэх арга хэмжээ авч чадаагүйг хүлээн зөвшөөрсөн юм. Хэрвээ зохих арга хэмжээг авч чадсан бол хохирлын хэмжээ бага байх байсныг мэргэжилтнүүд дүгнэж байгаа. Долоо хоног үргэлжилсэн үндэсний гашуудлын хугацаа Бямба гарагт өндөрлөж байгаа. Үүнтэй зэрэгцэн ерөнхийлөгч Юн Сүк Ёлын засгийн газрын эсрэг жагсаал зохион байгуулж байсан иргэний хөдөлгөөнийхөн өнөөдөр орой Итэвоны ослын хохирогчдод хүндэтгэл үзүүлэх зултай цуглаан зохион байгуулахаар төлөвлөжээ. Итэвоны ослын үеэр 156 хүн амь үрэгдэж, 187 хүн бэртсэн юм. Бэртэж гэмтсэн хүмүүсийн 33-ынх нь биеийн байдал хүнд, эмнэлэгт эмчлүүлж байгаа. Амиа алдагсдын 26 нь дэлхийн 14 улсын харьяат, гадаадын иргэд байжээ.
| Өмнөд Солонгосын эрх баригчид хүмүүс олноор бөөгнөрдөг газруудад тавих хяналтаа нэмэгдүүлж эхэлжээ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |