“Ганц дайчин ганцаардахгүй”-н үлгэрээр мөн ч их зүтгэсэн дээ, В.Путин. Гэтэл хэдэн сарын турш “чимээгүй” болоод байсан АНУ талаас далайн чинад дахь түншүүдтэйгээ харилцаа, холбоо тогтоож, ОХУ-ын Ерөнхийлөгчийн эсрэг “шаг” тавилаа даа.
Украины асуудал эхэлснээс хойш ОХУ-ын эсрэг авсан олон улсын хориг арга хэмжээний улмаас газрын тосны зах зээлд эрс өөрчлөлт гарсан. Харин ОХУ дайны үед “амь зуух” ганц салбар нь газрын тос байв.
.jpg)
Олон улсын эрчим хүчний агентлагийн тайланд “ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээний улмаас өдөрт гурван сая баррель газрын тос, газрын тосны бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхгүй” гэж мэдэгдсэнээс эхлүүлэн газрын тосны үнэ “тэнгэрт хадаж”, өдгөө нийлүүлэлт багахаас өөр “зовлонгүй” болж байлаа. Тэр үед олон улсын зах зээлд нэг баррель нь 130 ам.долларт хэлбэлзэж байсан газрын тосны үнэ өдгөө 97 ам.доллар болтлоо унажээ. Харин ОХУ-ын талаас гаргасан шийдвэр, хориг арга хэмжээний улмаас экспорт нь асар их хэмжээгээр унаж, хойд хөршийн зах зээлд нэг баррель газрын тос 60 ам.доллар болсон аж.
Өнгөрсөн хэдэн долоо хоногийн турш хэл чимээгүй байсан АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Саудын Арабт айлчилжээ. Тус айлчлалаас онцлох асуудал нь Жо Байден Саудын Араб газрын тосны олборлолтоо нэмэгдүүлэхийг хүссэн хүсэлт байв. Тодруулбал, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены хүсэлтээр Саудын Араб газрын тосны олборлолтоо ойрын хоёр сарын дотор нэмэгдүүлэх аж.
Хэрэв айлчлалын гол асуудал “бай”-гаа онож, Саудын Араб газрын тосны олборлолтоо нэмэгдүүлбэл, эдийн засгийн “тарчиг” нөхцөл ОХУ-ын “амь зууж” байсан ганц салбарыг булааж байгаа болох юм.

Олон улсын зах зээлийн ахлах шинжээч Эдвард Моя: ОХУ-ын газрын тосны зах зээлд үзүүлж буй нөлөө, газрын тосны эрэлтийн тодорхойгүй байдал нь эрчим хүчний зах зээл дээр санаа зовнисон асуудал байсаар байх болно.
“Again Capital” компанийн түнш Жон Килдуфф: Бид ОХУ-ын газрын тосыг илүү ихээр алдаж магадгүй гэсэн болгоомжлол зах зээлийн нөхцөл байдал дахин гарч байна.
Эдийн засагч Морган Стэнли: Брент маркийн газрын тосны үнийн таамаглалыг гуравдугаар улиралд 20 ам.доллараар өсгөж, баррель нь 120 ам.доллар болно гэж таамагласан байна. Харин дөрөвдүгээр улирлаас эхэлж, ОХУ-ын газрын тосны олборлолт ойролцоогоор өдөрт нэг сая баррелиар буурна.

| ТОЙМ: В.Путин "нүүдэлгүй" болж, ялагдал хүлээхэд “ойрхон” байна |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |