Японы шигшээгийн Южи Нишида волейболын дэлхийн аваргын тэмцээн бүрд өөрийгөө батлан харуулж байна. Ердөө 18 настайдаа эх орныхоо шигшээ болон Францын мэргэжлийн багаас урилга хүлээн авсан манай үеийн баатруудын нэг “нисдэг” Нишидаг уншигч та бүхэнд танилцуулъя.
Южи Нишида бол Японы мэргэжлийн волейболын тоглогч. Өдгөө 22 настай тэрбээр 18 настайдаа Япон Улсын Үндэсний шигшээ багт уригдаж, “JTEKT Stings” мэргэжлийн багт тоглож байю.
Үндэсний шигшээ багт элсээд анхны тоглолтоосоо л гарааны зургаан тоглогчид багтсан нь түүнийг дасгалжуулагчид хэрхэн үнэлж буйг нь харуулах аж.
.jpg)
2018 оны ДАШТ-нд шигшээ багийнхаа гарааны тоглогчоор тоглохдоо өөрийн авьяас, потенциалыг харуулж чадсан ч багийн амжилт нь тийм ч сайн байсангүй. Харин 2019 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, хүрэл медаль авсных нь дараа нэр хүнд нь дахин сэргэсэн билээ. Тухайн тэмцээний үеэр нэг тоглолтод 30 оноо авсан хамгийн залуу тоглогчоор тэр түүхэнд нэрээ үлдээжээ. Тэрбээр нэгэн ярилцлагадаа “Анх эгчийгээ гудамжинд волейбол тоглож байхыг хараад энэ спортыг сонирхох болсон” хэмээн ярьсан байдаг. Тэр цагаас хойш Южи Нишида волейболын спортоор хичээллэж, жигүүрийн болон холбогчийн байрлалд тоглон өөрийгөө хөгжүүлж байв. Ахлах сургуулиудын аварга шалгаруулах тэмцээнд оролцсоных нь дараа түүнийг “19-өөс доош насныхны ДАШТ”-ий багаас дуудаж, тус тэмцээнд 19-өөс доош насны Японы шигшээ баг алтан медаль авснаар Нишидагийн карьер өөрөөр эргэв.
.jpg)
Ахлах сургуулиа төгссөний дараа волейболын спортыг чухалчлан авдаг их, дээд сургуульд элсэх хүсэлтэй байсан түүнд мэргэжлийн багийн урилга иржээ. 2019 оны ДАШТ-нд өөрийн байрлалдаа шилдэг тоглогчийн шагнал хүртэж, олон судлаачийн үзэж буйгаар “Дэлхийн волейболын спортын түүхэнд үлдэх шилдэг тоглогчдын нэг”-ээр цоллуулаад буй. Эгчийнхээ сонирхлыг даган энэ спортыг сонирхсон түүний хүндэлж, биширдэг хүн бол Японы волейболын мэргэжлийн тамирчин Юки Ишикава.

Өдгөө хүндэлж, биширдэг тоглогчтойгоо нэгэн багт улсынхаа нэрийг дэлхий дахинд гаргаж яваа тэрбээр манай үеийнхний баатруудын нэг яах аргагүй мөн билээ.
(6).jpg)
| “НИСДЭГ” НИШИДА |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |