Япон Улсын Ерөнхий сайд агсан Шинзо Абэг өнөөдөр Ёкохама өртөөнд болсон арга хэмжээнд үг хэлж байх үеэр 40 орчим насны эрэгтэй хүзүү, цээжин тус газар нь буудсан. Шинзо Абэг ойролцоох Нара хотын эмнэлэгт хүргэж, цус сэлбэж байсан ч, шархаа даалгүй амьсгал хураажээ. Зүүн Ази даяар үймээн, гашуудал үүсгээд байгаа Шинзо Абэг буудан хөнөөсөн Тэцүяа Ямагами гэж хэн болох талаар мэдээллийг хүргэе.
Ерөнхий сайд агсан Шинзо Абэг буудуулсны дараа хамгаалалтын албаныхан гэмт этгээдийг газар дээр барьсан. Тухайн үедээ хууль хүчний байгууллагаас гэмт этгээдийн хувийг мэдээллийг задлахгүй барьж байсан ч, нөхцөл байдал хурцдахтай зэрэгцэн хэрэгтнийг олон нийтэд зарласан юм.

Шинзо Абэг 42 настай эрэгтэй Тэцүяа Ямагами гэгч бууджээ. Тэцүяа Ямагами нь Шинзо Абэгийн очсон Ёкохама өртөөний ойролцоох Нара хотын оршин суугч бөгөөд хэргийг гар хийцийн гар буугаар үйлдсэнийг урьдчилсан байдлаар тогтоосон байна. Одоогоор гэмт хэрэгтнийг Нара болон Шики хотын цагдаагийн газраас шалгаж байгаа юм.
Хэрэг гарах үед Тэцүяа Ямагами Шинзо Абэгийн ард 10 орчим метрийн зайтай зогсож байжээ. Тэгээд нэг секундийн дотор хоёр удаа буудаж, Шинзо Абэгийн хүзүү, цээжин тус газрын оносон аж.

Эх сурвалжийн мэдээллээр Тэцүяа Ямагами өмнө нь Японы тэнгисийн цэргийн алба хаагч байсан гэнэ. Тийм учир хэргийг үйлдсэн гар хийцийн бууг Тэцүяа Ямагамиг өөрөө хийсэн гэж үзэж байгаа юм. Харин хэрэгтэн баривчлагдсаныхаа дараа “Уур хүрч байсан болохоор Абэг алах гэж онилж буудсан” гэжээ.

| Шинзо Абэг буудсан Тэцүяа Ямагами ГЭЖ ХЭН БЭ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |