Банк санхүүгийн байгууллагаас эхлээд түргэн хоолны ресторан зэрэг олон төрлийн компаниуд уг туршилтад оролцож байгаа юм. Туршилтын үеэр ажилтнууд өмнөх ажлын цагийнхаа 80 хувьд ажиллах ч цалингаа 100 хувь авах гэнэ. Гэхдээ ажлын гүйцэтгэл нь өмнөхөөсөө буурахгүй, 100 хувь байх ёстой гэж туршилтыг санаачлагчид тооцоолжээ.
Туршилтыг “4 Day Week Global” ашгийн бус байгууллага, “4 Day Week UK Campaign” хөдөлгөөн, Кэмбрижийн их сургууль, Оксфордын их сургууль, Бостоны коллежийн судлаачид хамтран зохион байгуулж байна. Ажлын өдрийг цөөлснөөр ажилтнуудын сэтгэл зүйн байдал, эрүүл мэнд сайжирч, тэр хэрээрээ бүтээмж нь нэмэгдэх тул ерөнхийдөө байгууллагын гүйцэтгэл буурахгүй гэж үзэж байгаа. Ийм ажлын горимыг 2015-2019 оны хооронд Исланд улсад хоёр удаа туршихад нийт 2500 төрийн албан хаагчийг хамруулж байжээ.
Их Британид эхэлж буй туршилтаас өмнө энэ нь хамгийн томд тооцогдож байв. Бүтээмж буураагүй ч ажилтнуудын сэтгэл санаа, эрүүл мэнд мэдэгдэхүйц сайжирсан үр дүн Исландын туршилтаас гарч байжээ. Сүүлийн жилүүдэд ажлын өдрүүдийн тоог цөөлөх хөдөлгөөн дэлхий даяар өрнөж байна. Испани, Шотландад энэ оны сүүлээр ажлын дөрвөн өдөртэй долоо хоногийг туршихаар төлөвлөжээ. Туршилтуудыг дээрх улсуудын засгийн газар дэмжиж байгаа юм байна.
Эх Сурвалж:CNN
| Долоо хоногийн дөрвөн өдөр ажиллах дэлхийн хамгийн том туршилт Их Британид эхэлж байна |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |