Зургаан долоо хоног үргэлжилсэн дуулиант шүүх хурал Лхагва гарагт өндөрлөж, Холливүүдийн хосын маргааныг шийдвэрлэсэн билээ. Долоон хүний бүрэлдэхүүнтэй АНУ-ын шүүгчдийн баг Эмбер Херд, Жонни Депп нар харилцан бие биеийнхээ нэр хүндэд халдсаныг тогтоож, хоёулангийнх нь хохирлыг барагдуулах шийдвэр гаргасан. Гэхдээ нэхэмжилсэн мөнгөний хэмжээ эрс ялгаатай байсан бөгөөд Амбер Херд нөхөртөө $10.35 саяыг, Депп хуучин эхнэртээ $2 саяыг төлөхөөр болсон юм. Тиймээс шүүхийн маргаанд Депп ялсан гэж үзэхэд болохоор байлаа. Өчигдөр NBC сувгийн “Today” шоунд оролцсон Эмбер Хердын өмгөөлөгч Элаин Бредхофт үйлчлүүлэгч нь нэхэмжилсэн мөнгийг төлөх санхүүгийн “ямар ч боломжгүй” болохыг мэдэгджээ. Тэрбээр жүжигчин бүсгүй шүүхийн шийдвэрийг давж заалдах төлөвлөгөөтэй байгааг бас хэлсэн байна.
Мөн Амбер Хердийн Жонни Деппэд 10 сая ам.доллар төлөхөд тусална гэх 1 сая ам.долларын хандив цуглуулах "GoFundMe" хуудсыг устгажээ. Энэ долоо хоногт 36 настай Херд болон 58 настай Депп нарын холбогдох шүүх хурал дууссаны дараа тус хуудас үүссэн байсан гэж "TMZ" өнгөрсөн Бямба гаригт мэдээлэв. TMZ-гийн хуваалцсан зургуудаас үзэхэд "GoFundMe" хуудас нь Хердийн хуулийн багтай холбоотой бөгөөд Херд тус санд шууд хандах боломжтой гэж мэдэгджээ.
"Амбер Хердийн шударга ёс" нэртэй хандивын арга хэмжээний хүрээнд "GoFundMe" нь "Шүүх хурал ичгүүртэй байсан. Би Амберт итгэж, олон нийтийн сүлжээ хүчирхийлэгчийг хамгаалсан гэж бодож байна. Шүүхийн шийдвэр нь Амберийн мөнгөнөөс давсан. Жонни гэмт хэргээс мултарч чадсан нь үнэхээр харамсалтай байна. Энэ шийдвэр хүчирхийллийг улам бүр нэмэгдүүлнэ. Тиймээс та түүнд туслаач"гэсэн тайлбартай хандив цуглуулж байжээ.
TMZ-гийн хэвлэлийн төлөөлөгч их хэмжээний мөнгө босгохоос өмнө "GoFundMe" хуудсыг татан буулгасан байна. Херд болон түүний хуулийн багийн аль нь ч хандив цуглуулах ажил зохион байгуулаагүй гэж тус компани нэмж мэдэгджээ.
| Амбер Хердэд туслах хандивын “GoFundMe” хуудсыг устгажээ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |