ОХУ-ын төрийн өмчийн “I суваг” телевизийн редактор Марина Овсянникова өчигдөр телевизийн шууд эфирийн үеэр Орос, Украины дайныг эсэргүүцэж “Мэдээнд битгий итгэ. Тэд чамд худлаа мэдээлэл өгч байна” гэсэн лоозон барьж зогссон. Уг үйлдэлтэй нь холбоотойгоор Марина Овсянниковаг “ОХУ-ын армийн нэр хүндийг унагаах, олон нийтэд хуурамч мэдээлэл түгээсэн” гэх үндэслэлээр баривчилсан юм.
Марина Овсянникова 1978 оны зургадугаар сарын 19-нд тухайн үеийн ЗХУ-ын Одесса хотод төржээ. Түүний аав нь украин, ээж нь орос гаралтай хүн аж. Марина Овсянникова Кубан Улсын их сургуулийг, ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Үндэсний эдийн засаг, төрийн удирдлагын академийг төгссөн байна.
Тэрбээр ажлын гараа Бүх Оросын төрийн телевиз, радио нэвтрүүлгийн компаниас эхэлж, “Кубан” телевизэд сэтгүүлчээр ажиллаж, “Russia Today” телевизэд найруулагчаар ажиллаж байжээ. Өдгөө Марина Овсянникова нь Оросын төрийн өмчит “I суваг” телевизийн редактораар ажиллаж байгаа аж.

Марина Овсянникова шууд эфирийн үеэр лоозон барьж, дайны эсэргүүцэхээсээ өмнө өөрийн албан ёсны цахим хуудастаа Орос, Украины мөргөлдөөний талаар ярьсан дүрс бичлэг хийжээ. Тус бичлэгт Марина “Кремлийн суртал ухуулгын ажилд олон жил хүчин зүтгэсэндээ ичиж байна” гэсэн байна. Тэрбээр “ОХУ бол түрэмгийлэгч орон. Яг одоо Украинд болж байгаа үйл явдал бол маш том гэмт хэрэг. Харин энэ түрэмгийллийн хариуцлагыг цор ганц хүн ухамсартайгаар хүлээх ёстой. Тэр нь Владимир Путин” гэжээ.
ОХУ-аас Украин руу цэргээ оруулсны дараахан буюу гуравдугаар сарын 4-нд “Оросын армийг нэр хүндийг гутаах зорилготой олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулах, армийн талаар худал мэдээлэл тараах, Зэвсэгт хүчний ашиглалтыг санаатайгаар олон нийтэд мэдээлэхийг хориглох тухай” хууль батлагджээ. Улмаар Марина Овсянниковаг дээрх хуулийн заалтад үндэслэн баривчилсан бөгөөд ОХУ-ын “ТАСС” агентлаг “Эх сурвалжийн ирүүлсэн мэдээллээр Марина Овсянниковаг Зэвсэгт хүчний хуулийн дагуу буруутгаж магадгүй” гэж мэдээлээд байв. Тус хуулинд тусгаснаар Марина Овсянникова 15 хүртэлх жилийн хорих ялаар шийтгүүлж болзошгүй байсан юм. Үүнтэй холбоотойгоор дэлхийн дахинд маш олон хүн Оросын хууль, хүчний байгууллагыг эсэргүүцэж, цахим сүлжээнд сэтгэгдлээ илэрхийлж байлаа.
Харин ОХУ-ын хуулийн байгууллагаас Марина Овсянниковаг 14 цагийн турш байцаасны эцэст 30 мянган рубль буюу 280 ам.доллартой тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулаад сулласан байна.


| Шууд эфирийн үеэр дайныг эсэргүүцсэн МАРИНА ОВСЯННИКОВА гэж ХЭН БЭ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |