ОХУ-ын нийслэл Москва хотод өчигдөр Ерөнхийлөгч Владимир Путин хэвлэл мэдээллийн ажилтнуудтай уулзалт зохион байгуулж, сэтгүүлчдийн асуултад хариулсан.
Тэгвэл тус хурлын үеэр “Буриад ТВ”-ийн сэтгүүлч Баярма Раднаева асуулт асууж эхлэхээсээ л “Сайн байна уу, Владимир Владимирович” хэмээн мэндэлсэн нь олны анхаарлыг татжээ.
Улаан-Үд хотод болсон тухай мэдээлэл олон нийтэд хүрч амжаагүй байсан бөгөөд “Буриад ТВ”-ийн сэтгүүлч Баярма Раднаева ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинээс асуулт асуух үеэрээ ДЦС-д гарсан гал болон Байгаль нуурын эко системтэй холбоотой асуудлыг хөндсөн байна.

Сэтгүүлч Баярма Раднаева ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинээс “Улаан-Үд хотын ДЦС-д гал гарч, -30 хэмийн хүйтэн 45 орон сууц халаалтгүй болж, 1300 гаруй орон сууцны халуун ус тасарсан. Хэрэг уг асуудалд холбооноос тусламж үзүүлэхгүй бол Буриад тусгаар улс болно гэсэн асуудал яригдаж байна. Мөн Байгаль нуурыг улсын статустай болгож, холбоо бүрэн мэдэлдээ авч байгаа гэсэн үнэн үү” гэж асуужээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хариуд нь “Энэ хурал дууссаны дараа Улаан-Үдэд ДЦС-д гарсан галын талаарх асуудлыг шийднэ. Өнөөдрийн дотор багтааж, ослын талаарх тодорхой мэдээллийг цуглуулж, ямар тусламж үзүүлэх боломжтойг судлах болно.
Харин Буриад тусгаар улс болж, Байгаль нуур холбооны газар нутагт орох ёстой гэх асуудал яригдсан тухай би мэдээгүй. Хэрэв үнэхээр ийм асуудал хөндөгдсөн бол Байгаль нуурыг хамгаалах мөнгийг холбооны төсвөөс гаргана гэдгийг хэлмээр байна. Тус бүс нутагт амьдарч байгаа иргэд энэ асуудалд эргэлзэж байгаа бол “Эргэлзэх хэрэггүй” гэж хэлье. Бид чадах бүхнээрээ Буриад Улсыг, Байгаль нуурыг хамгаалахад туслах болно” хэмээсэн юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэвлэл мэдээллийн 500 гаруй төлөөлөгчтэй хийсэн уулзалт дууссаны дараа “Буриад ТВ”-ийн сэтгүүлч Баярма Раднаевад Кремлийн хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллах санал тавьсан мэдээлэл байгаа юм. Харин Баярма Раднаева “Буриад ТВ”-ийн албан ёсны цахим хуудаст уулзалтад оролцсон тухайгаа мэдэгдэж, “Асуудал нь В.В.Путинд өөрт нь байна” хэмээн нийтэлжээ.
| “Буриад ТВ”-ийн сэтгүүлч БАЯРМА РАДНАЕВА: Асуудал В.В.Путинд байна |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |