Би ч бас тэдэн шиг адтай, сэргэлэн, гэнэн томоогүй, хайр инээмсэглэл нь ер бусынх, хүсэл мөрөөдөл нь жигүүртэй жаахан охин явлаа.
Цүнхээ дааж ядан алхахдаа цас будрахаар догдолж, бороон дундуур гүйж, мөсөн дээр гулгаж, цасан охин болж, урлагийн үзлэгийн тайзнаа дуулчихдаг, бүр зохиосон шүлгээ уншчихдаг байв.
Тэд гэдэг нь саяхандаа, багшийн дээдийн гудамжны нэгэн сандал дээр суугаад юм ярьж байгаа арван жилийн хоёр охиныг харсан юм. Хүйтэн өдөр байсан болохоор хоёул гадуур хувцасныхаа халаасанд гараа шургуулчихсан нэгэн рүүгээ хараад инээлдээд ль өөрсдийнх нь хувьд хамгийн чухал, бүр хачин их баяр хөөр болоод буй нэгэн зүйлийн талаар ярьж байгаа бололтой явж харагдсан. Тэдний дэргэдүүр өнгөрөхөд яагаад ч юм бага нас, сурагч үе минь бодогдож, салаа гэзэгтэй, дэггүй охин байснаа санасан юм. Одоо л дуу багатай, дотогшоо болчихоод байгаа болохоос багадаа уг нь их адтай, шооч, бүр сахилгагүй гэж жигтэйхэн байлаа. Өөрийн минь эхлэл болсон тэр дүрийг мартсан байснаа тэрхэн мөчид санаад, эргэн бодоход энэ завгүй амьдралд түр ч болов амралт авах шиг болж, ер бусын их жаргал сэтгэлд шууд л давалгаа мэт түрэн орж ирсэн юм.

Эргээд санахад торомгор бага нас минь хэчнээн дотно, сэтгэлийн цаанаас дулаанаар төөнөсөн гээч. Хүний бага залуу үе хэчнээн сайхан гээч. Охид ялангуяа ямархан энхрий байдаг билээ. Яг л орхины ус шиг тунгалаг, навч шиг эмзэгхэн, намуухан танхилхан. Үнэр нь борооны дараах шиг тайвшруулж, үс нь ангирхан ариухан. Цэцэг цэврүү шиг, цэнгийн тогоруу шиг гээд охидыг тоочоод, тодотгоод байвал дуусашгүй ээ. Ерөөс хүний ертөнцийн хамгийн хүндтэй зочид тэд. Нялх бага наснаасаа аав, ээж, ахан дүүсийнхээ хайранд дэлбээлэн ургаж, сургуульд ороод л хэрсүү, сүрхий эгч болчихдог. Охид цаанаа нэг нямбай, хариуцлагатай. Тэд гоо үзэсгэлэнгээрээ ч гойд чамбай, хайр гийсэн чанараараа ч урган төлжиж, халамжлан тэтгэсээр байдаг. Бүр үглэн захирч, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь бий.
Тэр байдал нь тун чиг эрх чөлөөтэй, хэчнээн жавхаалаг байдаг билээ дээ.

Бүр мөнхөд гэгээ татуулна гээч. Гэрэл гэгээ, хайр энэрэл гэгч зүйл угаас тэдэнтэй хамт ургаж, эд, эсийнх нь нэг шиг л байдаг байх. Гэтэл тийм эмзэг атлаа танхи, яруухан ертөнц рүү зүрхлэн халдаж, яаж хар бараан сүүдэр тусгаж чаддаг юм бол хүмүүс. Тэдний инээх, уйлах, уяран догдлох, хөөрөн гүйх, эрх дотно ахуйд яаж ч бодсон яаж халдана гэж.
Сайхан үнэртэй, үзэсгэлэнтэй цэцгийг тасдана гэдэг, дэлбээг нь цоолно гэдэг сэтгэл хөндүүртэйн адил охидын эрхийг зөрчиж, хир халдаадгийг бодохоос ч сэтгэл өвдмөөр.
Хорвоогийн хамгийн хөөрхөн охидоо хайрлацгаая аа, тэдний хайр, инээмсэглэл, ертөнц ер бусынх шүү. Тийм сайхныг, тийм гоо бүхэндээ бид халддаггүй байя аа. Хүн бүр "Охин үрээ хайрла" шүлгийн мөртөд өгүүлдэг шиг эрх танхи охидоо хясаа, сувдаа нуудаг шиг хайрлая. Яг одоо гадагш гараад хар даа. Аав, ээжтэйгээ хөтлөлцөөд алхаж яваа, анд нөхөдтэйгээ инээлдээд гүйж яваа энхрий охидыг. Тэд хэчнээн гэгээн, гэрэлтэй байна гээч.
Мөн хэчнээн эмзэг, ариун, нандин байна гээч.
Тэдний дотор ямагт гэгээн тунгалаг бүхэн багтаж байдаг юм аа. Үүнийг би тэдэн шиг жаахан охин явахдаа, тэртээд үлдсэн бага насаа дурсах бүрдээ мэдэрдэг юм. Хорвоогийн бүх сайхан охидууддаа аз жаргал, эрүүл энх, гэгээн сайхан бүхнийг хүсье.
| ТЭДНИЙ ХАЙР, ИНЭЭМСЭГЛЭЛ ЕР БУСЫНХ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |