Галт тэрэг ирэх, очих чимээ сонстохоос бусдаар нам жим зөрлөг. Сонин шүү, бид тийм нэг газрыг өмнө нь амьдралын зөрлөг, учрал хайрын зөрлөг гэж боддог байсан бил үү.
Мэдээж зохиолч, найрагчдын шүлэг, туурвилд байж болох ч төдийлөн тийм зүйл санаанд буух нь юу л бол. Тэгвэл тийм нэг чөлөөг оюун санаандаа харж, кино зохиол бичсэн хүмүүн бол тэр.
Мөн найруулагчийн сандлаасаа тухлан бүтээсэн "Ийм нэгэн дурлал", "Надтай гэрлээч", "Миний муу аав" тэргүүтэй бүтээлийг нь ч үзэгчид дурлан үзсээр байна. Хайр дурлалыг хөгжилтэй, хөнгөнөөр үзүүлэхдээ цаана нь учрал гэгч санамсаргүй атлаа хувь тавилангийн нарийн огтлолцол байдгийг, хүн хүнийхээ төлөө бүхнээ зориулдгийг, аз жаргал гэгч тэр "нөхөр" хаана оршдгийг чимээгүйхэн хадааж орхисон нь одоо ч цуурайтан сонсогдож байна.
.jpeg)
Мөн аав хүний энгүй уудам хайрыг ч дэлгэцнээ МУГЖ С.Лхагвасүрэнгийн дүрээр дархалсан нь одоо ч үзэхэд дотно. Үүгээрээ орон зайгаа тэлж, Ц.Ганбатын гэх оосор бүчтэй орд цагаан өргөөгөө кино урлагт сүндэрлүүлж чадсан. Энэ өргөөгөөс найруулагч С.Баттулга болон бусад уран бүтээлч хамтран бүтээсэн "Ийм нэгэн дурлал"-аараа Шагай, Тэмка, Хулан, Баярмаа зэрэг жүжигчдийг үзэгчдэд ойртуулж, бүгдийнх нь анхны шанг татсан.
.jpeg)
Тийм ээ, Улсын багшийн дээд сургуулийг дүүргээд, Польш Улсад сургууль төгсөөд ирсэн найруулагч Ц.Ганбат гэх хүн уран бүтээлчидтэй ялгаагүй ингээд л гараанаас гарсан байдаг. Тэр сууж бодон зохиол сийрүүлж, камерын ард очиж найруулагч ч болж, кино гэхээр өөртөө буй бүхнээ дэлгэдэг байсан нь бүтээлийнх нь хийц, чанар чансааны амтнаас илт. Түүнчлэн сүүлийн дөрөв таван жилд оролцсон уран бүтээлээс нь дурдвал, "Бидний дурлал", "Миний эхнэрийн нөхөр", "Ээж ээ зорино", "Хавтаст хэрэг-1", "Эрвээхэйн сүүдэр", "Амьдралын урт замд", "Ганц үнэн" гээд хөвөрнө.
Тун удахгүй үзэгчдэд хүрэх "Шинжээч" киноны ч зохиол дээр ажиллажээ. Ийм нэг эрхэм найруулагч хэдхэн хоногийн өмнө тэнгэрт дэвшиж, тэнд бүтээлээ үргэлжлүүлэн хийхээр мордсон түүнийг энд нөхөрлөж, мөр зэрэгцэн явсан хэн бүхэн нь дурсаж байна.
Тэр дундаа кино урлагт сэтгэл зүрхээ зориулж амьдарсан Ганбаа ахыгаа киноныхон илүүтэй үгүйлж, хийснийг нь жагсаан бичиж байна. Амьдрал доторх амьдрал, дүр доторх дүр болсон кино хэмээх сонин мөртлөө сонирхолтой утгад нэгдэж, түүний үнэнчээс үнэнч найруулагч явсан түүнд мэхийе. Найруулагчийн суудал нь эзгүй ч бүтээл нь мөнх хэвээр оршсоор байна.
| ДУРСАХУЙ: НАЙРУУЛАГЧИЙН САНДАЛ ЭЗГҮЙРСЭН Ч БҮТЭЭЛ НЬ ДЭЛГЭЦНЭЭ МӨНХ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |