Багаасаа дуулж, жүжиглэх мөрөөдөлтэй байсан тэр өнөөдөр мөрөөдлөө биелүүлж яваа юм билээ. Бид дуучин, жүжигчин Б.Баяржавхланг “Учрал", "Өнөөдөр", "Хүний цаана", "Зэрлэг цэцэгсийн хүлэмж", "Амьдралын урт замд" тэргүүтэй олон киноны дүрээр нь мэднэ.
Тэдгээрийн дотроос "Хавтаст хэрэг" киноны хөгжилтэй, эерэг Мандах, "Амьдралын урт замд" киноны ахын дүр нь хүн бүхэнд ойр.

Кино урлаг руу орох замыг тэр урлагийн наадамд ордог сурагч байхаасаа л сонгож, анх долдугаар ангидаа кинонд тоглосноор эхэлсэн гэдэг. Тэгээд л арван жилийн сургуулиа төгсөөд, Кино урлагийн дээд сургуульд орж, өдгөө олон сайхан дүрийн эзэн болжээ. Харин дуулдаг тухайгаа "Дуу дуулах бол миний сонирхол юм л даа. Заавал жүжигчин хүн гээд ганцхан кинонд тоглож, тайзан дээр жүжиглээд явж болох ч гэлээ өөр зүйлсийг ч бас хийж үзэх хэрэгтэй гэж боддог. Америкаас гэвэл Jamie Foxx дуучин, жүжигчин, ая зохиогч, продюсер гээд бүгдийг нь хийж байна. Монгол Улсад ч дээд үеийн жүжигчдээс маань дуулдаг хүмүүс бий шүү дээ. Анхнаасаа л дуучин, жүжигчин болох мөрөөдөлтэй байсан. Мөрөөдлийнхөө төлөө л явж байна" хэмээн ярьсан байдаг.

“Only Top”, “SS” ,“Mic avenue” гээд олон ч хамтлагт байж. Дараа нь найзуудтайгаа хамтран "Тоонот" студийг эхлүүлжээ.
Түүний дуунууд гэгээлэг, хайр түгээсэн, хөнгөн хэмнэлтэй. Дуугаа зохиомжтойгоор дүрсжүүлж, өөрөө клипэнд тоглодог нь мөн нэгэн онцлог нь. Мэдээж өөрсдийнхөө дууны клипэнд тоглодог уран бүтээлчид бий ч Jason-ий хувьд яг л аль нэгэн кинонд дүр бүтээж байгаа шигээ ханддаг нь үзэгчдэд ил байдаг.
Тэрбээр "Би хөгжим хийхдээ дууныхаа насжилтыг харж, бодож хийдэг. Миний дуу гараад олон хүнд хүрэхгүй байж болно. Би хөгжим хийхдээ аль болох “сүнстэй”, тухайн үедээ л олон хүнд хүрээд дуусах биш, хэр урт наслахыг нь бодож хэдэн жилийн дараа сонссон ч хүнд хүрдэг тийм л дуу хийхийг хичээдэг" гэж ярьжээ. Энэ бодол, сэтгэл нь ч хийж буй уран бүтээлүүдэд нь шингэж, хит дуунууд төрдөг биз ээ.
Одоо харин түүний тоглосон "Эцсийн зогсоол-II" кино тун саяхан нээлтээ хийсэн. Мөн нэгэн сонирхолтой дүрийг үзэгчид тэндээс үзэх байх.

Дуулна, дүрээ ч бүтээнэ. Уран бүтээл ч тасрахгүй. Үзэгчид ч хайрын дуунуудыг нь сонсож, бүтээсэн дүрүүдийг нь шимтэн үзсээр. Дүрийн хувьд "Зэрлэг цэцэгсийн хүлэмж"-ийн хэсгийн төлөөлөгч, "Зүрхэн зүг" киноны хорихын дарга гээд зэвүүн эсрэг дүрүүд ч бий. Ер найруулагчаас ямар ч дүр оноосон торохгүй ажиллачихдаг. Ингээд түүнд уран бүтээлийн их амжилт хүсье.

| ДУУЛНА, БАС ДҮРЭЭ Ч БҮТЭЭНЭ... |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |