Тэр бол Ойровын Ариунгэрэл юм. Өөрөөр хэлбэл, удам дамжсан урлагийн сор гэр бүлийг хүмүүжилтэй, хүн чанартай хүн байхыг нь чиглүүлэн, үлгэрлэж, зөвлөдөг хамгийн том "найруулагч" нь тэр гэсэн үг. Түүнтэй манай сайтын сэтгүүлч Б.Гүнжид ярилцсан билээ. Тус ярилцлагыг энд дарж уншаарай. Бид энэхүү ярилцлагаас онцлох эшлэлийг уншигч танд хүргэж байна.
Өвгөн минь ажилдаа явахаасаа өмнө хүүхдүүдээ тэргэнд хоёр, гурваар нь суулгаж цэцэрлэгт нь хүргэж өгдөг ажилтай, сайн аав байлаа. Бид 10 сайхан хүүхэд төрүүлж, өсгөсөн.
Хүүхдүүд маань бүгд өөрийнхөө үзэл бодолд үнэнч байж, хүссэн мэргэжлээ сонгоцгоосон. Тиймээс хүүхдүүд минь ажилдаа дуртай, үнэнч, нэр алдартай болж, бидний нэрийг өндөрт өргөж явна.
Төрөөд 15 хоноод л ямар нэгэн аргаар заавал хичээлдээ суудаг байсан.
Миний амьдрал багшийн замнал, хувь тавилангаар хүүхдүүдийн дунд өнгөрсөн. Энэ л миний хамгийн нандин үе юм уу даа.
Би тэднийгээ харж, үзэж, сонсож баясахаас илүү өөрийг хийж чадахгүй шүү дээ. Тэдэнтэй ижилхэн жүжиглээд байхгүй ч гэлээ зүрх сэтгэлийг нь ойлгодог, алдаа дутагдлыг нь хуваалцдаг хүн юм уу даа.
Урлагийн хүний сэтгэл, санаа дэлгэр сайхан байдаг учраас ажлаа хийж яваа хүүхдийнхээ хойноос санаа зовдоггүй. Тэдэндээ итгэдэг.
Хүүхдүүдийнхээ хийсэн ажлыг нь хараад суух нэгэн насны жаргал шүү дээ.
Хүүхдүүд маань төрсөн өдрөөрөө намайг баярлуулна гээд хүрээд ирэхээр нь баярладаг юм. Би хүүхдүүддээ төвөг болохыг боддоггүй, ганцаараа амьдрахыг илүүд үздэг.
Манай өвгөн “Залуу насанд хүүхэн харж явдаг байсан бол дунд насанд чавганц харж явдаг боллоо” гэж байсан юм. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр нэг чавганц явж байвал "Энэ чавганц хүүхэд хараад өгөх боломжтой болов уу, үгүй болов уу" гэж хардаг байсан гэсэн үг шүү дээ.
10 хүүхдээ мөр бүтэн, гэдэс цатгалан байлгахын зэрэгцээ тархийг нь өлгөхгүйн тулд бүх төрлийн хэвлэл авахын тулд хагас сарын цалингаараа, ном, сэтгүүл сонин захиалдаг, тэднийгээ заавал хүүхдүүддээ уншуулдаг байсан.
Өвгөн бид хоёр хоорондоо “Чи бид хоёр хүүхдүүдээ өв хөрөнгө хурааж чадахгүй. Тархийг нь өлсгөхгүй өсгөвөл болох нь тэр" гэж ярьдаг байсан.
"Манайд тасдаад өгөх хөрөнгө байхгүй. Тийм учраас өөрсдөө ухамсартай байж, амьдралаа зөв авч яваарай" гэж хэлдэг байсан.
| МУГЖ О.БАТ-ӨЛЗИЙГИЙН ЭЭЖ О.АРИУНГЭРЭЛТЭЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГААС ОНЦЛОХ ЭШЛЭЛҮҮД |
|
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |