Төрийн шагналт Л.Ванганы гэргий Т.Пялзайтай манай сайтын сэтгүүлч Д.Бямбасүрэн ярилцсан билээ. Тус ярилцлагыг энд дарж уншаарай. Бид энэхүү ярилцлагаас онцлох эшлэлийг уншигч танд хүргэж байна.
Хань минь өр зөөлөн сэтгэлтэй, уужуу тайван хүн байсан. Угаас оюунлаг завханчуудын удам гэдгээрээ их бахархдаг, үнэхээр ч оюунлаг, ухаалаг хүн байсан.
Циркэд тэр хар ажлаас нь эхлэн зураач, орчуулагч найруулагч, жүжигчин гээд бүх шатанд нь ажилласан.
Зургийн гэрээ хийсэн газар нь Ванганд 10 мянган төгрөг өгснөөр хашаа, байшин авч, аавыгаа оруулаад, хашаандаа Ээнээгийнхийгээ буюу аавынхаа дүүгийнхийг буулгаж хань болгоод, найруулагчийн мэргэжлээр сурахаар алтан Москваг зорьсон байдаг.
Ванган “Би театрын жүжигчин бүсгүйтэй гэрлэлээ” гэж албан ёсоор зарлаад, оргилуун дарс буудуулснаар бид нэг гэрт орж, айл болж байсан даа.
Тухайн үедээ би сайн мэдээгүй ч амьдралынхаа турш “Ямар сайхан хүнтэй суусан юм бэ” гэдгээ мэдэрч, баярлаж амьдарч байна даа.
“Миний маам” гээд намайг их хайрладаг байсан.
Чин үнэн сэтгэлээсээ ихэд хүндэтгэж, хайрладаг нь эелдэг зөөлөн харилцаанаас нь мэдрэгддэг байсан.
Сэдвийг харин хаанаас ч олдог, хардаг. Нэг удаа гудамжинд явж байсан чинь Ванган шинэ хадаас олчихоод, “Энэ хар аа, манайхан өөрсдөө хадаас хийж чадахгүй. Хэдэн малаа тоолж өгч авчихаад гудамжаар нэг хаядаг байна шүү дээ” гэж хэлж байсан. Үүнээсээ ургуулаад л санаа авч, зохиолоо бичнэ.
Хааяа нэг амрахаараа угаалгын машин дүнгэнүүлээд, хүүхдүүдтэйгээ бужигнаж, хачин сайхан амттай хоол хийнэ. Зав даанч ховор болохоос сэтгэл нь бол бүх зүйлд хүрдэг байсан.
Нэг удаа гэртээ “Одоо ч найруулагч олширлоо. Дараагийн хүнд халаагаа өгөх хэрэгтэй” гэж ярьж байсан юм. Ингэж юмыг мэдэрдэг, түрүүлээд ойлгодог сайн удирдагч байлаа.
Зураач, найруулагч, орчуулагч, уран сайхны удирдаач, зохиолч гээд урлагт ёстой гараа дүрээгүй, оюун бодлоо уудлаагүй, тархиа нэрээгүй төрөл байхгүй. Энэ бүх ажлыг амжуулж, гүйдэг байсан болохоор нь би ханьдаа нэг ч удаа гэрийн ажилд оролцсонгүй, би л ганцаараа үр хүүхдээ өсгөж, гэр орноо авч явж байна” гэж хэлж байгаагүй. Хэлэх ч аргагүй.
| ТӨРИЙН ШАГНАЛТ Л.ВАНГАНЫ ГЭРГИЙ Т.ПЯЛЗАЙ ГУАЙН ЯРИЛЦЛАГААС ОНЦЛОХ ЭШЛЭЛҮҮД |
|
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |