Түүний тоглолтоос яг л анир ялдамхан талын бүүвэйнд аав, ээж, алтан өвс, адуутай намраа дуулан зогсох хээгүй монгол эр хүний түвшин сайхан ухаарал, жигдэрч, жин дарж яваа авьяас билэг, захгүй сайхан дуулж яваа хүний эгэл даруухан дуу хоолой, урин салхи шиг зөөлөн аргадаж тайтгаруулам хүний хүүгийн бодрол сонсогдлоо. Урлаж шаглаж, уярааж хайрласан мөн ч ганган дуучин юм байна.
Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан А.Хосбаяр дуучны дуунаас яах аргагүй налгар намар, аав, ээж, хань, үрсийн хайр үнэртэж, үүрийн гэгээнээр үүрссэн хүлэг янцгаах шиг, хултай айраг чимчигнэх шиг мэдрэмж төрж, буудаг. “Адуутай намар” дуу нь гэхэд жиндүү намраар хаа нэг аялагдаж, алс тийш санаа алдах, хөдөө ахуйг зорим санагдуулдаг.

Тэр дундаа

Эхлэлд эгэл жирийн монгол эр хүн, хүний хүүгийн ухаарал гэж түүнийг тодотгосон бол тоглолтын энэ хэсэгт зүгээр л сайхан монгол аав дуулж зогсоо юм байна шүү дээ гэж бодогдсон.
Мөн сайхан ах, анд ч юм. Ерөөс энэ даруухан дуучин дуу хоолойгоороо, хүнээрээ ч тэр хэн бүхэнд нөмөртэй, ханьтай, хайраа асгаж бүгдийг дүүргэсэн, өөрөө эргээд түүгээрээ аялгуу эгшгээ хөглөдөг юм байна аа. Түүний тоглолтоос амар тайван монгол ахуй, адуу идээшсэн тал нутаг, найр хавтгайрсан намар, сэтгэлээс уяатай юм бүхэн бүрдэж, үзэгчид алинаас нь харин хутган авч бодол санаа, сэтгэлээ зүрхээ дүүргэх нь ёстой үзэгчийн хэрэг юм. Магад ихэнх нь адуутай яг ийм намраар нутгаа зорьж, ижий, аавдаа үнсүүлж, хүүхэд нас, хүн болсон тэр ахуй руу гаа тэмүүлж байгаа даа. Ийм байхад үнэхээр дуулахгүй явах аргагүй юм.
| АДУУТАЙ НАМРААР ТҮҮНИЙ ТОГЛОЛТОД СААТАХУЙД |
|
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |