Төгөлдөр хуурч С.Одгэрэл Монгол дахь ээлжит ганцаарчилсан тайлан тоглолтоо энэ сарын 28-нд Монгол Улсын филармонид хийхээр товложээ. Эл тоглолт хоёр хэсгээс бүрдэх байна. Тодруулбал, тоглолтын эхний хэсэгт Латин Америк, Аргентин хөгжмийн зохиолчдын бүтээлээс Монголд анх удаа тоглох бол удаах хэсэгт Монголын нэрт хөгжмийн зохиолчдын, тэр дундаа сүүлийн үеийн мэргэжлийн хөгжмийн зохиолчдын тоглогдож байгаагүй зохиол бүтээлээс тоглох юм байна.
Тоглолтод Аргентины хөгжмийн нэрт зохиолч, танго хөгжмийн эцэг гэгддэг Астор Пиаццоллагийн (Astor Piazzolla) төгөлдөр хуурт зориулсан гурван цуврал прелюдиг Монголд анх удаа сонордуулахаас гадна мөн орны алдарт хөгжмийн зохиолч Албэрто Жинастэра-ийн (Alberto Ginastera) "Аргентин бүжгүүд" (Danza Argentina) хэмээх цуврал бүтээлийг эхний хэсэгт толилуулах юм.
Удаах хэсэгт Монголын хөгжмийн нэрт хөгжмийн зохиолчид болох Сэмбийн Гончигсумлаа, Зундуйн Хангал, Бямбасүрэнгийн Шарав, Шатарын Өлзийбаяр, Хишигтогтохын Алтангэрэл нарын олонд танил зохиол болон, тоглогдож байгаагүй шинэ зохиол бүтээлээс нь түүвэрлэн үзэгч түмэндээ хүргэхэд бэлэн болсон байна. Тоглолтыг хөгжим судлаач Доктор, профессор Б.Батжаргал тайлбарлан хүргэхээрээ онцлог юм. Solo recital dуюу гоцлол тоглолт нь хөгжимчин тоглолтын эхлэл, өрнөл, төгсгөл бүгдийг дангаар буюу ганцаар авч явах, үзүүлэхдээ ур чадвар, мэдрэмж бүхнээ хөгжмийн зохиолчдын үзэл санаа, хүргэхийг хүссэн бодол сэтгэлгээг дамжуулахыг эрмэлздэгтээ оршдог тоглолтын хэлбэр юм. Анх Унгарын хөгжмийн зохиолч гарамгай виртуоз хөгжимчин Франц Лист энэхүү гоцлол төгөлдөр хуурын хэв маягийг бий болгосон гэдэг.
| Төгөлдөр хуурч С.Одгэрэл ээлжит тоглолтоо энэ сарын 28-нд хийнэ |
|
2026-03-25 07:41:32
“ГЭРЭГЭ ТАУЭР”-ЫН 14 ДҮГЭЭР ДАВХАРТ П.ХИШИГБАЯР, Т.ДҮҮРЭН НАР ЭЗЭН СУУСАН Ч “ХЕРО” Б.БААТАР МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 07:00:27
АН-ЫН ДОТООД СОНГУУЛЬД Х.БАТТУЛГЫН ФРАКЦ ХҮЧЭЭ ЗУЗААТГАЖ, О.ЦОГТГЭРЭЛИЙНХ "ЦАРЦАА"-ДСАН Ч ДУТУУДЛАА
2026-03-25 07:00:00
ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭЛТ БАГАСАХ СУРГААР ИМПОРТЛОГЧИД ЗОХИОМОЛ ЭРЭЛТ ҮҮСГЭЖ БАЙНА
2026-03-25 07:00:00
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-03-25 07:00:00
А.ИРЭЭДҮЙ: Би ээждээ хайртай, ээж байхаар би сандардаггүй сампингийн бодлогоо хурдан боддог
2026-03-25 07:00:00
“Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
2026-03-24 17:23:38
“Монголын байгалий гайхамшиг” үзэсгэлэн Япон Улсад дэлгэгдэнэ
2026-03-24 17:05:44
Шинээр томилогдсон Элчин сайдууд сургалтад хамрагдав
2026-03-24 16:58:30
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |