Тэр бол Рок-н роллын хатан хаан байлаа. Тэрбээр хээнцэр дэгжин байдал, эрч хүчтэй хоолойгоороо үзэгчдийн үргэлж соронз мэт татсаар өдгөө домог болон үлдлээ. Ганц дуу хоолойгоороо ч биш ая зохиогч, бүжигчин, зохиолч, жүжигчин гээд урлагийн бүхий л төрөлд од нь байв. Америкийн нэгдсэн Улсын Теннеси мужийн тариачин гэр бүлд мэндэлсэн тэрээр Тернер арван жилийн өмнө Швейцарын иргэн болж байж. Анхлан 1960-аад оны үед нөхөр Айкынхаа хамтлагт дуулж эхэлсэн Тина 1978 онд гэр бүлээ салгаж, 1980-аад оноос ганцаарчилсан уран бүтээлээ туурвиснаар илүү их амжилт олсон гэдэг. Тэгээд дэлхий даяар 150 сая хувь цомог борлуулж, Грэмийн шагналыг 12 удаа хүртсэн амжилтын эзэн болж байсан юм. Гэр бүлийн хувьд хүнд хэцүү амьдралыг туулсан энэ эмэгтэйн тухай олон кино, нэвтрүүлэг бий.

Тэрээр өөрийнхөө амьдарлын тухай “Хүмүүс намайг хүнд хэцүү амьдрал туулсан гэж боддог. Гэхдээ надад энэ бол гайхалтай аялал байсан. Нас ахих тусам юу болж өнгөрсөн нь чухал биш, яаж шийдвэрлэсэн нь илүү чухал болдог юм байна” гэсэн байдаг. Байгалиас заяасан давтагдашгүй авьяас, ухаалан, хэнтэй ч найрсаг зан чанар нь хэн бүхний сэтгэлд тод үлдэж, өнөөдөр түүнийг мянга мянган үзэгчид нь үгүйлэн сууна. Дэлхийн том од, гал цог, эрч хүчийн ундарга, дахин давтагдашгүй дуу хоолой, дүр төрх тэр байлаа. Мөн хөтлөн дагуулагч, хүсэл мөрөөдлийг нь бэлэглэгч байлаа. Дэлхийн гайхамшигтай одод болох Бейонсе, Жанет Жексон, Жанел Монае, Рианна нар түүний үзүүлбэр, уран бүтээлээс урам зориг авч, уран бүтээлч болох замаа эхлүүлж байсан тухай өгүүлсэн байдаг. Тэгэхээр өөрөөсөө гадна олон одыг төрүүлж, бидний сонсох дуртай дуу хоолойтнуудыг үлгэрлэсэн эмэгтэй бол тэр. Үгээр хэлэхийн аргагүй эрч хүч, юунаас ч салгаж, өөр ертөнц, гарагт аваачих содон дуу хоолойгоо үлдээгээд явлаа.
Хэдийгээр тэр одоо дахин тайзнаа гарахгүй, хүмүүсийн дунд амьдрахгүй ч дуу хоолой нь өнөд хэн бүхний сэтгэлд эгшиглэж, нүдээ аниад сонсох төдийд л хэв маяг, хээнцэр ганган нь нүднээ тодорно. Тийм ээ, тэр бол Рок ролл гэх өвөрмөц ертөнцийн бахдам авьяастай, бардам хатан хаан байлаа.
| Тэр эрч хүч, гал цог, дахин давтагдашгүй дуу хоолой байлаа |
|
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |