“Оюунлаг Эргэлт Медиа Групп”-ээс эрхлэн гаргадаг “Эргэлт” сэтгүүлийн хоёр дахь дугаар уншигчдын хүртээл болсон. Үүнтэй холбоотойгоор Эргэлт.мн мэдээллийн сайт “Эргэлт” сэтгүүл уншигчийн ширээн дээр байх ёстой таван шалтгааныг танилцуулж байна.
“Эргэлт” сэтгүүл хоёр дахь дугаартаа иргэдийн дунд дуулиан болсон “Нүүрсний хулгайн хэрэг”-т оролцож, улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй 40 улстөрчийн нүүрсний бизнестэй холбоотой баримтыг дэлгэсэн. Тухайлбал, УИХ-ын 34 гишүүн, улстөрч, арилжааны банкуудын эздийн нүүрсний бизнесийн хөдөлшгүй баримт бий. Мөн Дархан цаазат Богдхан уул орчмын газрыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан өмчилж, нүүрсний хулгай тэргүүтэй эдийн засгийн гэмт хэргээр олсон мөнгөө “угааж” байгаа 40 улстөрч, бизнесмений баримтыг ил болгож байгаа юм. 
“Эргэлт” сэтгүүлийн хоёр дахь дугаарт өнөөгийн монголчуудын эгэл амьдралын жишээнүүдийг багтаалаа. Улсын зүүн хилийн Халх, Нөмрөгийн сав газраас эхлээд Хөвсгөл далайн эрэгт аж төрж үүх түүх, монгол соёл, уламжлалаа таниулж яваа эгэл баатруудын тухай ярилцлага, сурвалжилга. "Гэр бүлийнхээ төлөө шилдэг армийн тусгай цэрэг болсондоо үргэлж бахархдаг" хэмээх ярьсан Легионы цэрэг Г.Хүрэл-Эрдэнийн ярилцлага, Д.Сүхбаатар жанжны зурагтай монгол хивсийг анх үйлдвэрлэсэн Ж.Чойжилжав, Хамарын хийдийн хөтөч Ш.Баатарын ярилцлага болон монголчуудын бахархал, омогшил болсон Чингис хаан музейг хэрхэн бүтээн байгуулсан талаар ярьсан тус музейн Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Нямжавын ярилцлагыг унших боломжтой. Мөн сүүлийн жилүүдэд үндэстний хэмжээнд аюулын "харанга" дэлдээд буй хорт хавдрын аюулыг онцолж, хорт хавдрын эсрэг 30 гаруй жилийн турш хөдөлмөрлөж буй шилдэг мэс заслын эмч Р.Ганбаатартай ярилцаж, ажлын "талбар"-аас сурвалжилсан билээ.

Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл, “шинэхэн” Хөдөлмөрийн баатар Ц.Балхаажав нараас эхлээд “Эргэлт” сэтгүүлд уригдсан олон сонирхолтой зочин бий. Тухайлбал, нэрт хуульч Б.Чимид агсны гэргий Б.Цээрэгзэний "Ханийгаа үндсэн хуулийг боловсруулж, батлуулах л гэж төрсөн хүн гэж боддог", Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цоодолын "БНМАУ-ын нийслэл Улаанбаатараас ярьж байна" гэж зарлаж байхдаа "Аав, ээж минь байсан бол хүүгийнхээ хоолойг сонсож байж дээ" гээд эрхгүй хоолой зангирч байлаа", СУИС-ийн хүндэт профессор О.Содномпилийн "Номтой "гаж" хүн" хэмээх гарчигтай ярилцлага буй Мөн Монгол Улсын анхны Их хурлын гишүүн Ч.Хурц, Т.Султан нарын нөхөрлөлийн түүхийн талаарх "Анхны парламентын ажилсаг хоёр", “траншейн”-ы амьдралаас өсөн өндийж яваа нэгэн залуугийн амьдралын талаарх "Миний хүүхэд нас шил, лаазтай шуудай үүрч, муудсан хоол идэж, орц, гудамжинд өнгөрсөн дөө" хэмээх гарчиг бүхий сонирхолтой ярилцлагыг уншигч танд барьж байна

Уншигч танд “Эргэлт” сэтгүүлд сэтгүүл зүйн бичлэгийг бүх төрөл зүйлийг багтаасан гэдгийг дуулгахад таатай байна. Жишээ дурдахад, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн "Эргэлт" сэтгүүл нүүрсний наймаачин 40 улстөрчийг зарлаж байна", "Хууль завхруулж, мөнгө угаасан эздийн хаус, хотхонууд", Хятадын шоронд хоригдсон Л.Шарбаатарын "Харанхуй нүхнээс хэзээ гаргах бол" гэх хүлээлт, эргэлзээ, ганцаардал дунд таван жил тарчилсан" хэмээх гарчигтай ярилцлага, "Дугархорлоогийн хэрэг" хэмээн иргэдийн дунд алдаршсан хэргийн бодит үнэний талаар ярьсан талийгаач Дугархорлоогийн охин Дугармаа, тус хэрэгт хэлмэгдсэн Ч.Уранчимэгийн охин Сайханжаргалын ярилцлага багтсан. Мөн "МАН-ынхан бүгд хулгайч, луйварчин юм биш үү", "Б.Чимид гуай шиг сэтгэж, хөдөлмөрлөх хуульч МАН-д одоогоор алга", "Ах нараасаа "шарваач", андуудаа "намнаач" гэх гарчигтай тойм, "Газар хөдлөхөөс хэдхэн цагийн өмнө", "Дооровын нутгийн уулын аялгууг сонсоод ирлээ", "Уулын хүмүүс, Ханхын жавраас үлдсэн тэмдэглэл", "Хандгай нутагладаг Халх, Нөмрөгөөс" хэмээх гарчигтай аян замын тэмдэглэл ч багтсан билээ.

“Эргэлт” сэтгүүлд өдөр тутмын сонины бүтэц, зохион байгуулалтыг шингээж, уншигчдадаа хүргэх баримт, материалаа сайтар “нухаж”, харицлагатай, ёс зүйтэй, мэргэжлийн байхыг чандлан хичээсэн билээ.
| “ЭРГЭЛТ” СЭТГҮҮЛ УНШИГЧИЙН ШИРЭЭН ДЭЭР БАЙХ ЁСТОЙ ТАВАН ШАЛТГААН |
|
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |