Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Г.Амгаланбаатар өнөөдөр Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртлээ.
Тэрбээр энэ үеэр сэтгэгдлээ илэрхийлэхдээ “Драмын урлагт 2002 оноос хойш тасралтгүй ажиллаж, хоёргүй сэтгэлээр зүтгэсний маань хариуд Монгол Улсын Гавьяат жүжигчин цол тэмдгээр шагнасанд туйлаас баяртай байна. Энэ шагнал надад илүү их урам, ташуур өглөө. Энэ сайхан урмаараа би үзэгч, түмнийхээ итгэлийг алдахгүй олон сайхан уран бүтээл хийж, олон шавь нар төрүүлэх болно гэж хэлье. Дөнгөж саяхан “Хаадын хаан” жүжгийн их эзэн богд Чингис хааны дүрд тоглосныхоо дараа энэ сайхан цолыг төрсөн өдрөөрөө хүртэж байгаад их бэлэгшээж байна. Их бэлэг, дэмбэрэлтэй сайхан үйл явдал боллоо” гэв.
Түүнийг бид “Драм-4” хамтлагийн нэг гэдгээр нь мэдэхээс гадна “Үл таних эмэгтэй”, “Амьдрал төсөл”, “Надаар тоглосон хайр”, “Бооцоо”, “Атга нөж”, “Хайрын виз” зэрэг тайз дэлгэцийн олон арван бүтээлээр нь таних билээ. Хамгийн сүүлд тэрбээр “Хаадын хаан” жүжгийн Чингис хааны дүрд ажилласан юм.
| МУГЖ Г.АМГАЛАНБААТАР: Улам ихийг хийх ташуур өглөө |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |