Livetv.mn телевизийн сэтгүүлч С.Будрагчааг албадан баривчилсан мэдээлэл гараад байна. Тодруулбал, түүнийг Эрүүгийн цагдаагийн албаны мөрдөн байцаагч, ахмад н.Энх-Амгалан үг хэлгүйгээр баривчилж, хүчээр машинд суулган явжээ.
Энэ талаар Эрүүгийн цагдаагийн албаны мөрдөн байцаагч, ахмад н.Энх-Амгалантай холбогдож тодруулахад “Бид С.Будрагчаа сэтгүүлчээс мэдүүлэг авсан. Өөртэй нь тохиролцож, ойлголцсон тул автомашинд суулган явсан. Мэдээлэл тавьсан хүн нь худлаа бичсэн байна лээ. С.Будрагчаа мэдүүлгээ өгчихөөд ажил руугаа явсан” гэв.
Харин энэ асуудлаар Livetv.mn телевизийн сэтгүүлч С.Будрагчаатай холбогдоход “Би цагаан сарын өмнө “Монголын өмгөөлөгчдийн холбооны удирдлагууд өмгөөлөгч нараа дарамталсан” гэж мэдээ бичсэн юм. Эрүүгийн цагдаагийн албаны мөрдөн байцаагч н.Энх-Амгалан гэх алба хаагч над руу залгаж, “Таниас хоёр асуулт асууя. Хаана байгаа газар чинь яваад очъё" гэсэн юм. Би “Ажил дээрээ байна” гэж хэлсэн. 30 орчим минутын дараа энгийн хувцастай, 23-25 орчим насны залуу хүрч ирсэн. Тэр хүн “Хоёулаа машинд уулзъя” гэж хэлээд ямар нэгэн лого тэмдэггүй саарал өнгийн “Рrius20” маркийн машинд суулгасан. Надад юу ч хэлэлгүйгээр шууд хөдлөөд явсан. Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгчийн гаргасан гомдлын дагуу гэрчээр мэдүүлэг авахын тулд л цагдаа нар ийм үйлдэл хийжээ. Би яг одоо ЭЦГ-ын гадна талд мэдүүлэг өгөх гээд хүлээж сууна” гэв.
| Сэтгүүлч С.Будрагчаагаас гэрчийн мэдүүлэг авахын тулд ЭЦА-ны алба хаагч хүчээр машинд суулган авч, явжээ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |