“Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн хэрэг хаана замхарсан бэ. Төрийн өмчит үйлдвэрийн мөнгөөр охин Б.Буянжаргалынхаа сургалтын төлбөр болох 102 сая 385 мянган төгрөгийг Канадын Торонтогийн Их сургууль руу “Эрдэнэт” үйлдвэрийн данснаас шилжүүлсэн баримт ил болоод он дамжлаа, хууль хяналтын байгууллагынхан. Төрийн өмчит үйлдвэрийн мөнгөөр нэг биш будаа тоглож, хувьдаа завшиж, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан Х.Бадамсүрэнгийн хэргийг ингээд өнгөрөөж байгаа хэрэг үү. Эсвэл төлөөсөнд нь хоёр ажилтныг нь хорьсон хэрэг үү.
Тус үйлдвэрийн шилэн дансны мэдээллээр Х.Бадамсүрэн нь хувийн орон сууцаа тохижуулсан, хагас тэрбумын үнэтэй автомашин, мөнгөн аяга, массажны сандал, уран зураг, согтууруулах ундаа худалдаж авахыг зэхсэн гээд тэрбум, тэрбумаар тоологдох хөрөнгийг хувьдаа завшсан нь ил болоод он дамжлаа. Тодруулбал, Х.Бадамсүрэн 200 орчим сая төгрөгөөр хувийн орон сууцаа тохижуулсан гэх баримт ил болж байлаа. Гурван унтлагын өрөөндөө тус бүр 10 саяын иж бүрдэл, ажлын өрөөгөө 8.6 саяын тавилгаар тохижуулсан гэх баримт бий. Харин өөрийнхөө өрөөнд “MELODIA” брэндийн унтлагын өрөөний тансаг иж бүрдлийг 25.5 сая, 15 сая төгрөгөөр хувцасны шүүгээ, 8.1 сая төгрөгөөр бусад тавилга авсан байдаг. Түүнчлэн “DONATELLO” брэндийн буйданг 21.5 сая төгрөгөөр, “MELODIA” брэндийн зочны өрөөний тавилгыг 20 сая төгрөгөөр, жижиг ширээ 3.2 саяар тус тус авсан нь гэрэл зурагтайгаа дэлгэгдэж байсан. Байраа тохижуулахаас өмнө 24 сая төгрөгөөр засвар хийлгэсэн байдаг. Энэ мэтчилэн “Эрдэнэт” үйлдвэрийн мөнгийг хувийн хэрэгцээндээ зарцуулсан гэх түүний баримтууд зузаан дэвтэр дүүргэдэг билээ.

Түүнчлэн гурван жилийн өмнө “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Х.Бадамсүрэн Улаанбаатар хотод амьдрах тансаг зэрэглэлийн байшин худалдаж авсан гэх баримт бий. Тухайн үед олны хэл, амнаас айгаад орон сууцандаа орж чадаагүй гэдэг. Тодруулбал, Зайсанд байх “Жарден” хотхонд нийт дөрөв тэрбум төгрөгөөр 202, 302 тоот орон сууцыг гараашийн хамт худалдан авч, үйлдвэрийн үндсэн хөрөнгөнд бүртгэсэн гэх мэдээлэл хэвлэлүүдээр гарч байлаа. Ус, дулаан СӨХ-ны төлбөрт гэхэд л 2018-2019 онд нийт 11.9 сая төгрөгийг “Эрдэнэт үйлдвэр”-ээс гаргасан байдаг. Түүнчлэн түүний жилийн орлого нь хэд дахин өссөн, хадгаламж нь хэдэн саяар нэмэгдсэн гэх мэдээллүүд хэвлэлийн хуудаснаа хөвөрч байгаад “нам” дарагдлаа.
“Эрдэнэт” үйлдвэрийн мөнгийг Х.Бадамсүрэн захирал нь ганцаараа хувьдаа ашигладаггүй нь Шилэн дансны мэдээллээр ил болсон. Тухайлбал, Тамгын газрын дарга Д.Баярболд, Тэргүүлэх менежер Н.Энхбаатар нар “Эрдэнэт” үйлдвэрийн мөнгөөр сар бүр өндөр үнэтэй орон сууцны түрээсээ төлүүлдэг баримт байна. Ингэхдээ сар бүр 6-12 сая төгрөгийг бэлнээр авч байсан юм. Энэ хэрэг хаана замхарсан бэ.

.jpg)
| “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн 150 гаруй сая төгрөгөөр ХАР ЧАВГА, ЖИГНЭМЭГ худалдаж авчээ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |