Зэвсэгт хүчний 032 дугаар алба хаагчид архидан согтуурч, нэгнийхээ аминд хүрсэн ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, өчигдөр буюу тавдугаар сарын 21-нд тус ангийн алба хаагчид зодолдож, ахлах ахлагч Р.Э амиа алджээ.
Талийгаач Зэвсэгт хүчний 032 дугаар ангид 2009 онд томилогдож байжээ. Тэрээр өчигдөр ажлаасаа гарах өргөдлөө өгсөн байжээ. Улмаар он жав, алба хаагчид нь гаргаж өгөх нэрийдлээр архидан согтуурсан аж. Тэд хоорондоо муудалцаж, талийгаачийн аминд хүрсэн гэнэ. Талийгаач өчигдөр 22:00 цагийн үед 032 дугаар ангийн хойд талд байрлах “Хангай” бөөний төвийн гадна талбайд ухаангүй хэвтэж байсан аж. Эмнэлэгт хүргэсэн ч талийгаачийн зүрх хэдийн хаагдсан байж. Эл хэрэгт тус ангийн ахлагч Х тэргүүтэй 3-4 алба хаагчийг шалгаж байгаа талаар эх сурвалж мэдээлэв.
Энэ хэргийн талаар талийгаачийн эхнэр А “Тавдугаар сарын 21-ний энэ аймшигт хар өдөр аав, ээжийн сайн хүү ,миний хайрт хань, үр хүүхдүүдийн минь сайн аав, үнэнч найз, амьдралын минь утга учир, үр хүүхдүүдийн минь насан туршийн баяр баясгалан, аз жаргал, инээд хөөр миний гэрэл гэгээ бүхэн минь чамтай минь хамт тэнгэрт замхарлаа. “Одоохон очлоо ханиа” гээд инээгээд ярьсан хань минь мөр зэрэгцэн алба хаасан андуудынхаа гарт үрэгдээд бурхны орон руу цаг бусаар одчихлоо. Одоо бидний амьдралын утга учир инээд баясал бүгд үгүй боллоо. Зүүд гэж итгэхийг маш их хүсэж байна.Хаалга нээгдэх болгонд аав гэж догдолдог хоёр бяцхан үрээ би яах юм бэ. Бид ямар азгүй хувь тавилантай юм бэ. Чиний минь хувилбар хоёр бяцхан үрээ харж нулимсаа дотогшоо залгиж сууна” хэмээжээ.
Хэргийн талаар Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Мөнхбаяраас тодруулахад “Энэ талаарх мэдээлэл надад өчигдөр 23:30 цагийн үед ирсэн. Юунаас болж ийм хэрэг гарсныг мэдэхгүй. Амиа алдсан алба хаагч нь өчигдөр тойрохоо зуруулсан байсан. Өчигдөр манай ангийн дөрвөн алба хаагч ажлаасаа гарсан юм. Энэ хэрэгт манай ангид ажиллаж байгаа хоёр алба хаагч нэр холбогдоод цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэв.
| Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн алба хаагчид архидан согтуурч, ахлах ахлагч Р.Э амиа алджээ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |