Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын тавдугаар багийн нутагт газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Дорнодшим агро” ХХК-ийнхан хар тамхины ургамал тариалсан байж болзошгүй хэргийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх албаныхан шалгаж байна. Энэхүү ноцтой хэргийн эргэн тойронд дараах мэдээллийг бэлтгэлээ.
“Дорнодшим агро” ХХК нь газар тариалангийн чиглэлээр 2011 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Дорнод, Сүхбаатар аймгийн таван байршилд газар эзэмшдэг. Уг компанийг өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд “Фронтиерскапитал”, “Алтандолгион Холдинг” компани эзэмшиж байсан.Харин 2024 оноос “Централ Эксплорэйшн” ХХК, иргэн Цэвээндоржийн Цэвэлмаагийн нэр дээр шилжжээ. Ингээд Ц.Цэвэлмээ өөрийн эгч, дүү болох Ц.Ичинхорлоог компанийнхаа гүйцэтгэх захирлаар томилжээ. Мөн компанийнхаа үйл ажиллагааг мод тарих үйл ажиллагаа болон ойн аж ахуй, үр, суулгац тариалалт, малын тэжээлийн үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр нэмэгдүүлсэн байна. Ноцтой нь, өнгөрсөн хавраас үйл ажиллагаагаа эхлүүлсэн компанийн “шинэ” удирдлагууд болох эгч дүүс хар тамхины ургамал тариалсан байж болзошгүй ноцтой хэрэгт өнгөрсөн намар холбогджээ.

Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат:
-Урьдчилсан байдлаар “Дорнодшим агро” ХХК-ийн газар тариалангийн талбайд хууль бусаар мансууруулах төрлийн ургамал тариалсан нь тогтоогдсон. Одоогийн байдлаар хууль хяналтын байгууллага уг хэргийг шалгаж байна. Нарийвчилсан тодорхой мэдээлэл өгөөгүй байгаа. Миний хувьд тус компанийн газрын тусгай зөвшөөрлийг цуцлах хугацаатай даалгаврыг Сүхбаатар сумын Засаг даргад хүргүүлсэн. Хугацаатай даалгаврын хугацаа энэ сарын дундуур дуусна. Ямартай ч холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. Байгаль орчны улсын байцаагч ажлаа хийж яваад энэ хэргийг илрүүлсэн. Тэгээд бидэнд мэдэгдэж, бид зохих шатны байгууллага руу хандсан.
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Засаг дарга Ц.Ариунцог:
-Аймгийн Засаг даргаас хугацаатай даалгавар ирсэн нь үнэн. Би ажлаа аваад удаагүй байгаа. “Дорнодшим агро” ХХК-ийнхан сумын ЗДТГ-тай нийгмийн хариуцлагын хүрээнд гэрээтэй ажиллаж байсан билээ. Гэрээний хугацаа дуусаж, биелэлтээ аваад ирэхийг даалгасан байсан. Өөрөөр хэлбэл, гэрээ сунгагдаагүй, байгуулаагүй байсан гэсэн үг. Одоогийн байдлаар хууль хяналтын байгууллагад уг хэрэг шалгагдаж байгаа учраас бид арга хэмжээ аваагүй байна. Компанийн удирдлагуудыг дуудаж уулзахад “Хөххотоос агрономич урьж авчирсан. Бид талбайдаа хүнсний ногоо тариалахаар бэлдэж, бага хэмжээгээр энд, тэндгүй үр суулгасан. Хоолны амтлагч тарьсан гэж бидэнд хэлсэн” гэдэг тайлбар өгдөг. Газрын зөвшөөрлийг нь цуцлах эсэхийг хууль хяналтын байгууллагын шийдвэрийн дараа болно. Тус компани нь Сүхбаатар сумын тавдугаар багт 10 орчим га талбай эзэмшдэг. Энэ талбайнхаа хэдэд нь хориотой ургамал гэгдээд байгаа ургамлыг тариалсныг мэдэхгүй. Улсын байцаагч л тодорхой мэдээлэл өгөх байх. Биднийг газар дээр нь ажиллахад тариалсан ургамлыг нь Хар тамхитай тэмцэх албаныхан хураагаад аваад явсан байсан.

Сүхбаатар аймгийн Байгаль орчны газрын улсын байцаагч Н.Дэлгэрмандах:
-Өнгөрсөн наймдугаар сарын 28-нд “Дорнодшим агро” ХХК-ийн газар тариалангийн талбайд төлөвлөгөөт хяналт, шалгалт хийсэн. Миний хийх ёстой ажил, төлөвлөгөөний л дагуу явагдаж байсан. Гэтэл тус компанийн талбайд 200 метрийн урттай газарт дөрвөн эгнээгээр НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад багтсан каннабис төрлийн ургамалтай ижилхэн байж болхуйц ургамлыг тарьсан байсан. Би өнгөрсөн таван жилийн хугацаанд дээрх төрлийн ургамлыг устгах чиглэлээр ажиллаж байгаа улсын байцаагч. Харахад л сэжигтэй байсан учраас би зохих шатны байгууллагад хандсан. Ингээд аймгийн цагдаагийн газрынхан болон Хар тамхитай тэмцэх албаныхан ирсэн. Шалгалтын ажиллагааг явуулж, шаардлагатай тоног төхөөрөмж, хориотой байж болзошгүй ургамлыг хураагаад явсан. Одоогийн байдлаар надад ямар нэгэн хариу тайлбар өгөөгүй байгаа. Тодруулбал, мансууруулах төрлийн хориотой бодис байж болзошгүй гэж л дуудлага, мэдээлэл өгсөн. Ингэж шалгуулж, тогтоолох нь миний үүрэг. Хуулийн байгууллага шалгаж дууссаны дараа надад ямар нэгэн хариу ирнэ гэдэгт найдаж байгаа. Нэмж хэлэхэд, “Дорнодшим агро” ХХК-ийн намайг бусдын захиалгаар өөрсдийг нь гүтгэсэн гэдэг мэдээлэл гаргаад байгаа. Начир дээрээ би зөвхөн ажлаа хийсэн, үүрэгт шалгалтаа л явуулсан. Тус компанийнхан хятадын халуун тогоо буюу “hot pot”-ны амтлагч тариалсан гэж мэдэгдсэн. Үнэндээ, миний харсан, шалгаснаар тийм байгаагүй. Мөн тус компанийн талбайд манай улсад улсад бүртгэгдээгүй эмийн ургамал тариалсан хэргийг шалгаж байгаа. Өөрсдөө хэлэхдээ, “БНХАУ-д ковидын үед эрэлт хэрэгцээтэй байсан эмийн ургамлыг тариалсан” гэдэг. Гэхдээ тус ургамлын үр нь манай улсад бүртгэгдээгүй.
“Дорнодшим агро” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Ичинхорлоо:
-Хар тамхи тариалсан гэх хэргийг хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа. Цагдаагийн байгууллагаас ямар нэгэн мэдээлэл задруулбал эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн. Иймд бид мэдээлэл өгөх боломжгүй.

“Дорнодшим агро” ХХК эцсийн өмчлөгч Ц.Цэвэлмаа:
-Манай компанитай холбоотой хэргийг хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаас учраас ямар ч мэдээлэл өгөх боломжгүй.
Бид албаны эх сурвалж, холбогдох хүмүүсээс дээрх тайлбарыг авч хүргэлээ. Нийтлэл гарсны дараа “Дорнодшим агро” ХХК эцсийн өмчлөгч Ц.Цэвэлмаа бидэн рүү холбогдож, "Ор үндэслэлгүй худал мэдээлэл оруулсан учир хуулийн байгууллагад хандах болно. Гүйцэтгэх захирал Ц.Ичинхорлоо нь цэргийн байгууллагаас гавьяаныхаа амралтад гарсан. Цэрэг хувцастай зургийг нь оруулсан нь ямар учиртай вэ. Ард нь цэргийн байгууллага байгаа гэж харагдуулах гэж байна уу. Та нар араа дааж чадах уу" зэргээр бухимдлаа илэрхийллээ.
| “ДОРНОДШИМ АГРО” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Ц.ЦЭВЭЛМАА, Ц.ИЧИНХОРЛОО НАР БНХАУ-ААС АГРОНОМИЧ АВЧИРЧ, СҮХБААТАР АЙМАГТ ХАЛУУН ТОГООНЫ АМТЛАГЧ НЭРЭЭР ХАР ТАМХИНЫ УРГАМАЛ ТАРЬЖЭЭ |
|
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |