Нийслэлийн цахилгаан станцуудыг нүүрсээр хангадаг “Багануур” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Э.Номинчулуун, Ерөнхий нягтлан бодогч асан П.Эрдэнэ нарын 14 албан тушаалтан “гурван тэрбумын” гэх авлигын хэрэгт холбогдож, хэрэг нь шүүхэд шийдэгдсэн байдаг. Тэдний авлигын хэргийн шүүх хурал өнгөрсөн онд болж, шүүхээс Э.Номинчулуунд 1.3 жилийн зорчих эрхийг хязгаарлах, 27 сая төгрөгрөөр торгох, нийтийн албан тушаалд томилогдох эрхийг найман жилээр хасах ял ногдуулсан байдаг. Тэгвэл авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон Э.Номинчулуун авсан авлига нь ихдэж, ногдуулсан ял нь багадсан хэмээн үзэж, хэргийг нь нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, Э.Номинчулуунд холбогдох хэргийг задалж, дахин шалгаж байгаа гэнэ.
Хэргийг тодруулбал, "Багануур" ХК-ийн захирал асан Э.Номинчулууныг их хэмжээний хахууль авч байхад нь үйлдэл дээр нь АТГ-ын ажилтнууд дайчлан баривчилж байлаа. Түүнийг бусдаас 3.000 ам.доллар авч байсан үйлдэл дээр нь саатуулсан гэдэг мэдээлэл байдаг. Мөн Эрүүгийн цагдаагийн газраас Э.Номинчулууны өөр хэргээр шалгаж байсан ч тэрбээр давтан үйлдлээр хахууль авсан гэх. Өмнө нь шалгагдаж байсан хэрэг нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон, тендерт будилаан үүсгэж, өөрийн хамаарал бүхий этгээдээ оролцуулсан гэсэн юм. Тодруулбал, Э.Номинчулууныг “Багануур” ХК-иас зарласан өндөр үнийн дүнтэй тендерт “Тавинлан” гэдэг компанийг шалгаруулан ажил гүйцэтгэх явцад нь төсөвт өртгийг нэмж, зургаан тэрбум төгрөгийн санхүүжилтийг найман тэрбум болгон өсгөсөн, улмаар илүү гарсан мөнгийг тендерт шалгарсан аж ахуйн нэгжийнхэнтэй нийлж завшсан хэрэгт буруутган шалгаж байсан юм. Мөн “Тавинлан” ХХК-ийн захирал Х.Цогнойжамцаас “Алтаргана” хотхонд 500 сая төгрөгтэй тэнцэх тансаг зэрэглэлийн таван өрөө орон сууц бэлгэнд авсан гэх үйлдэлд Э.Номинчулууныг холбогдуулан шалгасан юм.
Мөн үүнээс гадна өнгөрсөн 2022 оны “Эрдэнэс Монгол” ХХК-ийн үр дүнгийн хуралдаанаар “Багануур” ХК-ийн захирал Э.Номинчулууны асуудлыг хэлэлцэж, ажлыг нь дүгнэсэн байдаг. Шалгалтын явцад тус компанийг хариуцаж ажиллаж байсан Э.Номинчулуун хангалтгүй буюу муу үнэлгээ авчээ. Гүйцэтгэл муу, хангалттай төсөв бүрдүүлээгүй компанийн үйл ажиллагаа доройтсон гэх мянган шалтгаанд Э.Номинчулуун бүдэрсэн гэдэг.
| “БАГАНУУР” ХК-ИЙН ЗАХИРАЛ АСАН Э.НОМИНЧУЛУУНЫГ АВСАН АВЛИГА НЬ ИХДЭЖ, ЯЛ НЬ БАГАДСАН ХЭМЭЭН ХЭРГИЙГ НЬ НЭМЭЛТ МӨРДӨН БАЙЦААЛТАД БУЦААЖЭЭ |
|
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |