Төв аймгийн Эрдэнэсант суманд зам тээврийн ноцтой осол гарч, таван настай хүүхэд хүнд гэмтжээ. Тодруулбал, Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн чиглэлд зорчиж явсан суудлын автомашин онхолджээ. Автомашинд гурван хүн зорчиж явсан бөгөөд таван настай хүүхдийн биеийн байдал хүнд байгаа аж. Бэртсэн зорчигчдыг Эрдэнэсантаас Улаанбаатар хот руу онгоцоор тээвэрлэжээ.
Энэ талаар Эрдэнэсант сумын ЗДТГ-ын даргаас тодрууллаа. Тэрбээр “Суудлын автомашин замын хажуу руу шидэгдэж, онхолдсон. Машинтай мөргөлдөөгүй юм байна лээ. Надад 09:30 цагийн үед энэ ослын тухай дуудлага, мэдээлэл ирсэн. Ослын улмаас таван настай хүүхэд хүнд бэртэж, сумын эмнэлэгт хүргэгдсэн. Шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлж, ар гэрийнхэн нь Улаанбаатар хотоос онгоц дуудсан. Манай суманд 11:47 цагт онгоц бууж, 12:30 цагийн үед Улаанбаатар руу хөөрсөн. Хүүгийн биеийн байдал маш хүнд, ухаангүй байгаа. Хамт зорчиж явсан аав, ээжийнх нь биеийн байдал хэвийн. Улаанбаатарт очиж нарийн шинжилгээ өгөх шаардлагатай учраас хүүхэдтэйгээ хамт явсан. Уг нь осол Эрдэнэсант сумаас баруун тийш 10 гаруй км-ийн зайд болсон. Хүмүүсийн хэлж буйгаар осолд орсон машин нэлээн олон өнхөрсөн гэсэн” гэлээ.
Иймд холын замд явж байгаа жолооч та бүхнийг зам тээврийн ослоос болгоомжилж, хурдаа тохируулж явахыг уриалж байна.
| Эрдэнэсант сумын ЗДТГ-ын дарга: Гэр бүлээрээ зорчиж явсан машин онхолдож, зорчигчдыг Улаанбаатар руу онгоцоор тээвэрлэлээ |
|
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |