ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлэл хийлээ. Тодруулбал, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн ажилтан “Галзуу хулгана” тоглоомонд суусны дараа нас барсан болон зам тээврийн ослоор амиа алдсан нэгдүгээр ангийн сурагчдын талаар тайлбар өгсөн юм.
ЦЕГ-Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Баярбилэг “Өчигдөр буюу 2024 оны тавдугаар сарын 29-ний 15:50 цагийн орчимд цагдаагийн байгууллагад “Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Паркийн галзуу хулгана тоглоомон дээр тоглож байсан залуу ухаангүй байдалтай байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагын албан хаагчид ажиллахад нас барсан иргэн нь галзуу хулгана тоглоомон дээр тоглож байхдаа ухаан алдсан. Эмнэлэгийн байгууллагад дуудахад нас барсан гэх нөхцөл байдал тогтоогдсон. Одоогоор нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Талийгаачийг галзуу хулгана тоглоомоос унасан, хөл алдсан гэх ташаа мэдээлэл гарч байна. Үүнийг албан ёсоор залруулж, үнэн бодит мэдээлэл өгч байна. Талийгаач Үндэсний соёл амралтын хүрээлэнд цагийн ажилтнаар ажиллаж байсан” гэлээ.
Мөн тэрбээр үргэлжлүүлэн “Өчигдөр 18:30 цагийн үед цагдаагийн байгууллагын утсанд “Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осол боллоо” гэсэн дуудлага бүртгэгдсэн. Шалгалтын ажиллагаа явуулахад том оврын тээврийн хэрэгсэл суудлын автомашины араас мөргөсний улмаас бага насны хоёр хүүхэд нас барсан харамсалтай хэрэг гарсан. Нас барсан хүүхдүүд ангийн зугаалгаар явсан эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна” гэв.
| ЦЕГ: Галзуу хулгана тоглоом дээр тоглож байхдаа ухаан алдаж, нас барсан залуугийн хэргийг шалгаж байна |
|
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |