Сэлэнгэ аймгийн Засаг дарга асан Ш.Оргил өнгөрсөн 2021 оны арваннэгдүгээр сард сүр дуулиантайгаар ажлаа өгч байлаа. Тодруулбал, Засаг даргаас чөлөөлөгдөх болсон шалтгаанаа “Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард бөөрний хорт хавдрын хагалгаанд орсон. Хагалгаанаас гармагцаа цар тахлын эсрэг Сэлэнгэ аймгийн онцгой комиссыг ахалж, 60 хоног ажил дээрээ байрлан ажилласны улмаас гам алдсан. Улмаар хагалгааны шарх нь хүндэрсэн тул өнгөрсөн хугацаанд хоёр удаа хагалгаанд орсон. Гэтэл дахин хагалгаанд орох шаардлагатай болсон бөгөөд эмч нарын зүгээс хагалгааны дараа зургаан сар гам барих шаардлагатай гэж зөвлөсөн тул Засаг даргын үүрэг ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” гэх утгаар тайлбарлаж, олны хэл амнаас зугтаж байсан.
Гэхдээ тухайн үед Сэлэнгэ аймгийн Засаг дарга асанШ.Оргил, тус аймгийн цагдаагийн газрын дарга, хурандаа А.Энхбат нарт Сэлэнгэ аймгийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шалгаж байсан билээ. Авлига, албан тушаалын хэрэгт холбогдож, шалгагдаж байгаагаа тэрбээр эрүүл мэндийн шалтгаан руугаа “чихэж”, хоёр жил хэл чимээгүй байсан.
.png)
-Сэлэнгэ аймгийн Засаг дарга асан Ш.Оргил, хурандаа А.Энхбат нар иргэдийн хууль бусаар түүсэн их хэмжээний дэрвэгэр, жиргэрүү ургамлыг хурааж авсан. Тэгмэгцээ хурааж авсан дэрэвгэр, жирэвгэрээ хамаарал бүхий этгээддээ хямд үнээр худалдан борлуулж, худалдан авсан хамаарал бүхий этгээд нь цааш нь хятадуудад өндөр үнээр дамлан худалдаалж ашиг олсон.
-Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл хүссэн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компаниас 10 сая төгрөгийн авлига авсан.
-Хамаарал бүхий этгээдийнхээ эзэмшлийн газар дээр БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компаниар нийт 200 сая төгрөгийн өртөгтэй элс, хайрга асгуулж, тэгшлүүлж, талбай засуулсан зэрэг албан тушаалаа урвуулан ашигласан, авлига авсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан аж.
Сэлэнгэ аймгийн Засаг дарга асан Ш.Оргил нь аймгийнхаа МАН-ын даргаар ажиллаж байсан бөгөөд 2016 онд МАН олонх болсны дараа Засаг даргаар томилогдож, улмаар өнгөрсөн онд улирсан. Тэрбээр Засаг дарга болсноос хойш авлига, албан тушаалын гэмт хэрэгт нэг биш удаа нэр холбогдож байсан бөгөөд өнгөрсөн онд түүний албан өрөөнд АТГ-аас нэгжлэг хийсэн.
Тэгвэл Ш.Оргилын үйлдсэн авилга, албан тушаалын хэргүүд хаана замхарсан нь тодорхойгүй байна. Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Элчин сайд нарыг чөлөөлж, дараагийн элчин сайдыг томилох асуудлыг хэлэлцжээ. Хачирхалтай нь, Сэлэнгэ аймгийн Засаг дарга асан Ш.Оргилыг БНХАУ-ын Хөх хотод суух Ерөнхий консулаар томилохоор болов.
| Хөх хотын Ерөнхий консулаар томилогдсон Ш.Оргилын иргэдээс хураасан дэрвэгэр жиргэрүү, 10 сая төгрөгийн хахууль авсан, эрх мэдлээ ашигласан хэрэг хаана замхарсан бэ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |