БНСУ-д визний хугацаа нь дуусаж, хууль бусаар амьдарч байсан Монгол Улсын иргэнийг хоёр настай хүүхдийнх нь хамт хорьж, Монгол руу өчигдөр явуулсан байдаг. Тодруулбал, Солонгосын цагаачлалын албаныхан манай улсын хоёр настай хүүгийн аавынх нь хамт 20 орчим хоног хорьж, албадан эх орон буцаасан юм. Хүү өчигдөр 17:00 цагийн үед Монголд ирсэн билээ.
Энэ талаар ГХЯ-ны мэргэжилтэн “Хоёр настай хүүхэд аавтайгаа хамт хоригдож байсан нь үнэн. Визний хугацаа нь дуусаж, БНСУ-д “харлаж” буюу хууль бусаар амьдарч байсан Монгол Улсын, хоёр настай хүүхдийг нь өөр асран хамгаалагч байхгүй гэх шалтгаанаар хамт хорьсон. Уг нь хүүхдийн ээж мөн л БНСУ-д хууль буусаар амьдарч байгаа юм билээ. “Баригдчихна” гэж айгаад нөхөр, хүүхэдтэйгээ холбоо бариагүй байх” гэсэн юм.
Тэгвэл хүүгийн ээж хүүгээ өөр дээрээ авахаас татгалзжээ. Тодруулбал, холбогдох албаныхнаас хүүгийн ээжийг хайж, холбогдсон боловч боломжгүй, татгалзсан хариу өгчээ.
Харин хүүгийн аав хэвлэлд өгсөн тодруулгадаа “Эхнэрийнхээ талаар одоо ярьмааргүй байна. Хүү минь 2020 онд ээжийн гэдсэнд БНСУ-д очсон. Дутуу төрсөн учир маш их хэмжээний эмчилгээ хийлгэсэн. БНСУ-д байнгын эмчийн хяналтад байдаг байсан. Харамсалтай нь баривчлагдаад өмссөн хувцастайгаа, гар утастайгаа л ирлээ. Бусад бүх зүйлээ хөлсөлж амьдарч байсан гэртээ үлдээсэн. Маш их гомдолтой байна” гэжээ.
| БНСУ-аас ирсэн хоёр настай хүүгийн ээж хүүхдээ авахаас татгалзсан учир аавтай нь албадан буцаажээ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |