Консул асан Д.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Нийслэлийн прокурорын газраас Д.мөнх-Эрдэнийг хахууль авах, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, худал мэдээлэл тараах, хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн юм.
Тэгвэл шүүхээс Д.Мөнх-Эрдэнийг гэм буруутайд тооцож, дөрвөн жилийн ял оноолоо. Д.Мөнх-Эрдэнийг албан тушаал, эрх мэдлийн байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон, бусдад хахууль өгсөн, цагдаагийн албан хаагчдын биед халдсан, бусдын нэр төрд халдаж, хохирол учруулсан үндэслэлээр яллаж, хорих ял оноожээ.
Тодруулбал, шүүхээс дараах шийдвэрийг гаргалаа.
-Консул асан Д.Мөнх-Эрдэнэд нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээр хасаж, дөрвөн жил хорих, 2.7 сая төгрөгөөр торгох
-УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга асан Б.Эрдэнэбаярт нийтийн албанд томилогдох эрхийг долоон жилээр хасаж, 16 сая төгрөгөөр торгох
-БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Д.Батмөнхийн нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч 10 сая төгрөгөөр торгох
-Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Пүрэвжавын нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасаж, зургаан сая төгрөгөөр торгох
-“Монгол Глобал” ХХК-ийн захирал Б.Ганбаярыг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасаж, 14 сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх тогтоол гарлаа.
| Д.Мөнх-Эрдэнэд дөрвөн жилийн хорих ял оноолоо |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |