ОХУ-ын иргэн манай улсын иргэнтэй архидан согтуурч, аминд хүрсэн ноцтой хэрэг гарсан байдаг. Тодруулбал, өнгөрсөн оны есдүгээр сард ОХУ-ын иргэн Д нь манай улсын иргэн Г-г тархин тус газарт нь алхаар цохиж, хүнд гэмтээсэн юм. Харамсалтай нь, алхаар цохиулсан иргэн шархаа даалгүй амьсгал хураасан байдаг.
Шүүгдэгч ОХУ-ын иргэн Д нь эхнэр, гурван хүүхдийн хамт ... мужид амьдардаг байжээ. Тэрбээр 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, өмгөөлөгчөөр ажилладаг байсан бөгөөд дайнтай холбоотойгоор дүрвэж, Монгол Улсад иржээ.
Тэрбээр шүүхийн шатанд өгсөн мэдүүлэгтээ “Би талийгаачийн гэрт ус уухаар орсон. Хажуу талынх нь байранд хүмүүстэй байр түрээслэхээр болсон юм. Гэрийн түлхүүр олдохгүй түр хугацаанд талийгаачийнд орсон байсан. Би буйдан дээр нь сууж байгаад унтаад өгсөн. Хэдэн минут унтсанаа мэдэхгүй байна. Унтаж байтал талийгаач намайг татаж, би цочсондоо нүүр рүү цохиод авсан. Тэгээд миний амьдрах байр биш гэдгийг мэдээд гарах гээд хаалга рүү гүйсэн. Гэтэл талийгаач миний араас дуудаж, цонх онгойлдог алхаа бариад хүрээд ирсэн. Алхаараа намайг цохихоор нь баруун гараараа хамгаалж, хаалга руу гүйсэн. Гэтэл талийгаач миний хоолойг боож, бид газарт унасан. Би толгойгоороо хөдөлж алхыг нь аваад зүүн гараараа хойшоо чиглэлтэй цохисон. Тэгээд би алхаа хаяад жаахан амьсгалж эхэлсэн. Тэр үед миний сэтгэл санаа маш хүнд байсан. Нүүрээ хүйтэн усаар угааж, би гэрээс нь гараад зугтаасан. Тэгээд хамт байр түрээслэж байсан залуучууддаа хэлж, түргэн, цагдаа дуудсан. Талийгаач гэртээ ганцаараа, ухаан алдаад уначихсан учраас цагдаа, түргэнийхэн хаалгыг нь онгойлох гэж хугацаа алдсан. Би ийм зүйл хэзээ ч хийж байгаагүй. Ийм зүйл болсонд гэмшиж байна. Өөрийгөө аврах гэж хичээсэн. Уучлах боломжгүй зүйл хийсэн. Санаатай ийм зүйл хийгээгүй. Тухайн үеийн нөхцөл байдал нөлөөлсөн. Гэмшиж байна. Энэ хэргийг эргэн дурсахад хүнд байна. Миний гэр бүл мөнгөн тусламж өгнө. Би үүнийг санаатай үйлдээгүй” гэжээ.
| Шүүгдэгч ОХУ-ын иргэн: Талийгаач намайг алхаар цохих гэж дайрсан учраас аргагүй хамгаалалт хийсэн. Би түүнийг танихгүй гэрт нь ус уухаар орсон |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |