20 жилийн өмнө бусдыг хутгалж, амийг нь хөнөөсөн эмэгтэйн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгажээ. Тодруулбал, Шүүгдэгч Я.Х. нь 2003 оны наймдугаар сарын 02-ны 06:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучнаар “Монгол даатгал” компанийн байрны гадна Б.Б.тай маргалдаж, дөрвөн удаа хутгалж, онц хэрцгийгээр амийг нь хөнөөсөн хэрэгт холбогджээ. Уг хэргийг хууль хяналтын байгууллагынхан 20 жилийн дараа илрүүлжээ. Шүүгдэгч Я-д холбогдох шүүх хурал 2023 оны нэгдүгээр сард болж, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслээр цагаатхаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Тэрбээр мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ “Хамтран амьдрагч маань намайг гэрээсээ хөөж гаргасан. Тэгээд хэрэг гарсан байрны орцон хонох гээд явж байтал талийгаач болдог өвөө намайг дуудсан. Орцонд орсон чинь ямар ч хүн байгаагүй, миний хоёр нүд хавдаад тагларчихсан байсан. Тэгсэн “Миний хүү май” гээд надад нэг хундага шиг юманд архи хийж өгсөн. Тэрнээс нь би нэг л уусан. Тэгээд миний амыг дараад, хүчирхийлэхийг завдсан. Өөртөө байсан жижиг хутгаараа талийгаачийн цээж хэсэгт нь нэг л удаа хатгасан. Би өөрийгөө хамгаалах гэж л үзсэн” гэжээ.
Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгч Я.Х.д холбогдох эрүүгийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх шийдвэр гаргажээ.
| Орцны жижүүрийг хөнөөсөн эмэгтэйг 20 жилийн дараа илрүүлсэн ч хэргийг хэрэгсэхгүй болгожээ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |