Цагдаагийн албан хаагч дөрвөн жилийн өмнө сураггүй алга болсон бага насны хүүхдийг олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ. Тодруулбал, Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Р.Бямбашагай иргэн А-гийн мөрдлөг явуулж, дөрвөн жилийн турш сураггүй алга болсон охиныг олж өгсөн байна. Охины ээж энэ хэргийн талаар цагдаад мэдэгдэлгүй хувиараа гурван жил гаруйн хугацаанд хайжээ.
Тодруулбал, дөрвөн жилийн өмнө иргэн А-ийн охиныг тус аймгийн малчин гэр бүл өргөж авах санал тавьжээ. Иргэн А охиноо үрчлүүлэхийг зөвшөөрөөгүй гэнэ. Хачирхалтай нь, төд удалгүй түүнийг эзгүй байх үеэр нь охин нь алга болжээ. Тэр өдрөөс хойш охиноо хайсан боловч үр дүнд хүрээгүй байна. Мөн Сүхбаатар аймгийн цагдаагийн албан хаагчид тасралтгүй хайж, сургийг нь гаргаснаар энэ хэрэг ил болжээ.
Охиныг хойд эцэг нь үрчлүүлсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. Алга болсон охиныг Сүхбаатар аймгийн малчин айлаас олжээ. Эх сурвалжийн мэдээлснээр “Охиныг авсан айл малчин байсан учраас нуугдаж амьдарсан юм билээ. Байнга нутаг сэлгэж, нүүж явдаг байсан гэсэн” гэлээ.
| Сүхбаатар аймгаас дөрвөн жилийн өмнө сураггүй алга болсон охиныг малчин айлаас олжээ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |