УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг нүүрсний хулгайн хэрэгт яллагдагчаар татан шалгах саналтайгаар прокурорт хүргүүлжээ. Тодруулбал, Авлигатай тэмцэх газраас нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон улстөрчдийг шалгаж, хэд хэдэн хүнийг яллах саналтайгаар хэргийг нь Улсын ерөнхий прокурорт хүргүүлээд байгаа. Одоогийн байдлаар прокурорын байгууллагаас УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Ж.Мөнхбат нарт яллах дүгнэлт үйлдээд байгаа. Харин УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нарыг яллах тогтоол удахгүй гарч болзошгүй байгаа гэнэ.
Т.Аюурсайханын хамгийн ойрын хамтрагч “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн захирал асан Б.Ганхуяг нүүрсний хулгайн хэрэгт буруутгагдан, цагдан хоригдоод багагүй хугацаа өнгөрсөн. Үндсэндээ нүүрсний хулгайн хэргийн хамгийн том оролцогч Б.Ганхуяг нь Т.Аюурсайхантай бизнесийн хувьд ч, ажил амьдралын хувьд дотно харилцаатай.
Харин нүүрсний хулгайн хэргээр цагдан хоригдсоноос нь хойш Т.Аюурсайхан Б.Ганхуягаас зайгаа барьж, тэр байтугай хэвлэлийнхэнд “Бид найз нөхрийн харилцаатай ч, айхтар дотно харилцаагүй. Ажил амьдралаа ялгаж салгадаг” гэх тайлбарыг удаа дараа өгч харагдсан.
Түүгээр ч зогсохгүй Т.Аюурсайханы шадар туслах И.Даваадорж, түүний хамаарал бүхий этгээдүүдийг нүүрсний хулгайн хэрэгт буруутган, гэр болон ажлын байранд нь хууль хяналтын байгууллагаас нэгжлэг хийж, цагдан хориод байгаа. Т.Аюурсайханы хоёр шадар туслах болох Б.Отгонжаргал, И.Даваадорж нар хуйвалдаж, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн “Уурхайн ажилчдын хотхон барих” 8.9 тэрбум төгрөгийн тендерийг будилаантуулж, өөрсдийнхөө “Лаки лайф” компанид авсан талаарх баримтыг бид хөдөлшгүй баримтаар ил болгоод буй. Түүгээр ч зогсохгүй Т.Аюурсайханын туслах И.Даваадорж 2018 оноос хойш “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрсний квотыг дамлах, тендерүүдийг нь хулгайгаар түүж, хууль бусаар хөрөнгөжиж, улмаар 2020 оноос эхлэн хэд хэдэн газарт хаус хотхон барих замаар хулгайн мөнгөө угааж эхэлсэн байж болзошгүй баримтууд ч ил болсон.
Үндсэндээ Б.Ганхуягийг "Эрдэнэс Тавантолгой"-н захирлаар томилогдсоноос хойш Т.Аюурсайхан, түүний хамаарал бүхий этгээдүүд “Үрээгээ танихгүй” баян болтлоо хөлжсөн гэдэг. Энэ нь ч яалт ч гүй нүүрсний хулгайн асуудалтай шууд холбогдож байгаа юм. Харин хамсаатан, саднаасаа нүүр буруулж, Их хурлын гишүүний халдашгүй дархан байдал гэх нэрээр хар толгойгоо хамгаалж байгаа Т.Аюурсайханыг нүүрсний хулгайн хэргээр бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр эхний жагсаалтад багтаасан баримт байна. Төв талбайд хөлөө жиндтэл, хацраа хайруулж зогссоныхоо хариуд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын суудлаар шагнуулж, “давхар дээл” нөмөрсөн тэрбээр, “давхар дээл”-ээ тайлах хугацаа тун дөхөж байгаа бололтой.
| УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг яллагдагчаар татах санал хүргүүлжээ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |