Яруу найрагч Ц.Хуланг өчигдөр шөнө баривчилжээ. Тодруулбал, нэгдүгээр сарын 18-19-нд шилжих шөнө, 01:00 цагийн Тагнуулын ерөнхий газрын мөрдөгчид Ц.Хуланг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилсан гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд түүнийг гадаадын тагнуултай хамтарсан байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн тул саатуулах арга хэмжээ авсан гэнэ.
СГЗ Ц.Хулан нь Улсын хүүхэлдэйн театрын даргаар ажиллаж байгаад 2017 онд ажлаасаа чөлөөлөгдөж байсан юм. Харин 2017 онд Ерөнхийлөгч асан Х.Баттулга захирамж гаргаж, Цоодолын Хуланг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөхөөр томилж байлаа. Тэрбээр Ерөнхийлөгчийг суудлаасаа буух хүртэл зөвлөхөөр ажиллаж байгаад, 2020 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшиж байсан билээ.
Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Ц.Хулан гэж хүнийг гүйцэтгэх ажиллагааны хүрээнд саатуулсан нь үнэн. Гэхдээ ямар зүйл ангиар саатуулж, буруутгасан гэдгийг тодруулж байж хэлэх боломжтой” гэлээ.
Мөн Ц.Хулан болон өмгөөлөгч рүү нь залгасан боловч утас нь унтраатай байлаа.
| Яруу найрагч Ц.Хуланг тагнуулын хэргээр баривчилжээ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |