Эргэлт.мн мэдээллийн сайтын Эрэн сурвалжлах нэгдэл Дорнод аймгийн Дашбалбар суманд үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинь Шинь” ХХК газрын хэвлийг сүйтгэж, хүн, мал, агаар, хөрсийг химийн хорт бодисын хаан гэгдэх хүнцэл, хар тугалга, цайр зэргээр хордуулж, Монголын хуулийг уландаа гишгэж байгааг цувралаар хүргэсэн билээ. Манай мэдээллийн мөрөөр Экологийн цагдаагийн албанаас хэвлэлийн хурал зарлаж, “Шинь Шинь” ХХК-ийн хэргийг шалгаж байгаа, удахгүй шүүхэд шилжүүлэх санал гаргах талаараа мэдэгдэж байсан юм.
Тэгвэл Дорнодын ард түмнийг аюулд өртүүлж, Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Шинь Шинь” ХХК-д холбогдох хэргийг хянан хэлэлцжээ. Шүүхээс тус компанийг гэм буруутайд тооцжээ.
Тодруулбал, холимог металлын ордын баяжуулах үйлдвэрийн хаягдлын сан буюу далангаас 2010 оны есүгээр сараас одоог хүртэл хугацаанд химийн хорт бодис болох хүнцэл /As/, хар тугалга /Pb/, цайр /Zn/ гэсэн хортой бодисоор бохирлогдсон ус шүүрч хаягдсаны улмаас газрын хэвлий, усны сан бүхий газар, гол мөрний урсац бүрэлдэх эх газарт тархаж хүний эрүүл мэнд, мал, амьтан, ургамал, тэдгээрийн үр удамд сөрөг нөлөөлөл үзүүлэх, өвчин эмгэг үүсгэх, үхэл, мөхөлд хүргэх нөхцөлийг бүрдүүлж хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө байгаль орчныг бохирдуулж байгаль орчинд нийтдээ 672.652.394 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар /Байгаль орчныг бохирдуулах/ яллах дүгнэлт үйлдэн Дорнод аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг хянан хэлэлцжээ. Уг холбогдох хэргийг арванхоёрдугаар сарын 12-13-нд хянан хэлэлцээд “Шинь Шинь” ХХК-ийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлагын хуралдааныг ажлын тав хоногийн дараа хийхээр товложээ.
Бидний бэлтгэсэн сурвалжилгыг https://ergelt.eccold.top/news/62/single/21506, https://ergelt.eccold.top/news/62/single/21571, https://ergelt.eccold.top/news/62/single/21678, https://ergelt.eccold.top/news/62/single/21740, https://ergelt.eccold.top/news/62/single/21764 энд дарж хүлээн авч унших боломжтой.
| ДОРНОДЧУУДЫГ ХҮНЦЛЭЭР ХОРДУУЛЖ, ХИМИЙН ХОРТ БОДИС АЛДСАН ХЯТАДЫН “ШИНЬ ШИНЬ” ХХК-ИЙГ ГЭМ БУРУУТАЙД ТООЦЛОО |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |