АТГ-аас “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Худалдан авалтын хэлтсийн дарга Б.Отгонжаргал, Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дарга Х.Нурлат нарыг шалгаж байна. Тэднийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, бусдад давуу байдал олгосон, авлига, албан тушаалын хэргийг нуун далдалсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байгаа билээ.
Тодруулбал, өчигдөр Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Худалдан авалтын хэлтсийн дарга Б.Отгонжаргал, Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дарга Х.Нурлат нарын албан өрөө, гэр, хамаарал бүхий этгээдийн гэрт нэгжлэг хийж, их хэмжээний бэлэн мөнгө хураан авсан байдаг. Мөн автомашин, зарим оффисыг битүүмжлээд байгаа гэнэ.
Эх сурвалжийн мэдээлснээр “Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дарга Х.Нурлат нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Худалдан авалтын хэлтсийн дарга Б.Отгонжаргалын хууль бус үйлдлийг нуун дарагдуулсан байж болзошгүй гэсэн. Шалгалт, нэгжлэгийн үеэр ноцтой баримтууд олдсон тул тэднийг хойшлуулашгүйгээр 48 цагийн хугацаатай баривчилсан гэсэн. Харин гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг гадуур шалгаж байгаа” гэв.
Б.Отгонжаргал нь 2021 оноос “Эрдэнэс таван толгой” ХК-ийн хэлтсийн даргаар ажиллаж байгаа. Өмнө нь УИХ-ын Тамгын газарт зөвлөх, Хүний эрхийн үндэсний комисст ахлах шинжээч, ХХАХҮЯ-нд албаны дарга, Боловсрол, шинжлэх ухааны яаманд Удирдлага, төлөвлөлт, санхүү, үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байжээ.
Тэрбээр 2018 онд Хүний эрхийн үндэсний комиссын ахлах шинжээчээр ажиллаж байхдаа жилийн 7.2 сая төгрөгийн орлоготой байжээ. Мөн гэр бүлийн орлого нь 2.4 сая төгрөг гэж мэдүүлсэн байна.
Харин 2021 онд “Эрдэнэс таван толгой” ХК-ийн хэлтсийн даргаар томилогдоод жилийн 176 сая төгрөгийн орлоготой болжээ. Гэр бүлийнг орлого нь 123 сая болж нэмэгджээ.
Мөн тэрбээр 2018 онд 40 сая төгрөгийн орон сууцтай байсан бол 2021 онд 390 сая төгрөгийн орон сууцтай болжээ. Түүнчлэн 2018 онд 0 төгрөгийн үнэт эдлэлтэй байсан бол 2021 онд 280 сая төгрөгийн үнэт эдлэлтэй хэмээн мэдүүлжээ.
Б.Отгонжаргал нь 2018 онд малгүй байсан бол 2021 онд 15 сая төгрөгийн үнэлгээтэй 100 хонь, ямаатай болжээ. Харин автомашингүй гэж мэдүүлсэн байна.
| “Эрдэнэс таван толгой” ХК-ийн газрын дарга Х.Нурлат, Б.Отгонжаргал нарыг цагдан хорилоо |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |