Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар төрийн өндөр албан тушаал хашиж байсан нэр бүхий хүмүүс гаднын хөрөнгө оруулагч нарыг тонон дээрэмдсэн хэргийг ил болгох шийдвэр гаргажээ. Энэ талаар Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Монгол Улсад өнөөгийн байдлаар гаднын хөрөнгө оруулалттай 20 мянга орчим ААН ажиллаж байгаа. Гаднын хөрөнгө оруулагчдын төлөөлөлтэй уулзсан. Монгол Улсад гаднын хөрөнгө оруулагч үйл ажиллагаагаа явуулахад хуулийн этгээдээр бүртгүүлэхээс эхлээд Ашигт малтмалын тухай хууль болон ашигт малтмалын лицензтэй холбоотой орон нутгаас гаргаж байгаа шийдвэр зэрэг зарим хууль, эрх зүйн орчин хүндрэлтэй байгаа тухай асуудлаа ярьсан.
Гаднын хөрөнгө оруулагчидтай хамтран хувьцаа эзэмшиж байсан хүн нь хууль хүчний байгууллагатай хамтарч, тонон дээрэмдсэн олон хэрэг бий. Энэ төрлийн хэрэгт Улсын ерөнхий прокурор асан, ТЕГ-ын даргаар ажиллаж байсан хүмүүс оролцсон байна. Тиймээс 2012-2022 оны хугацаанд гаднын хөрөнгө оруулагчдыг тонон дээрэмдсэн, хөрөнгө оруулалттай төсөл зогсоход хүргэсэн тухай мэдээллийг баримттайгаар аравдугаар сарын 28-ны өдөр олон нийтэд дэлгэнэ” хэмээн мэдэгдсэн.
Тэгвэл энэ талаарх ноцтой баримтыг Эргэлт.мн сайтын эрэн сурвалжлах нэгдлээс мэдээлсэн билээ. Тодруулбал, "Суруга Монгол"-ын хэрэгт ТЕГ-ын дарга асан генерал Б.Хурц, ЦЕГ-ын дарга асан М.Ганболд, Хууль зүйн дэд сайд асан Ц.Уугангэрэл, УЕП асан М.Энх-Амгалан, "буурал" А.Гансүх нарыг АТГ-аас шалгаж байгаа талаар мэдээлсэн. Тэгвэл “Суруга монгол”-ын хэрэгт холбогдсон дээрх нэр бүхий хүмүүсийг цагдан хорих асуудлыг ярьж эхлэх бололтой.
Энэ талаарх дэлгэрэнгүй баримтыг энд уншина уу.
| ТЕГ-ын дарга асан генерал Б.Хурц, ЦЕГ-ын дарга асан М.Ганболд, УЕП асан М.Энх-Амгалан, "буурал" А.Гансүх НАРЫГ цагдан хорих асуудлыг ЯРЬЖ ЭХЛЭВ ҮҮ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |