Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газарт бужигнаан үүсэж, улсын байцаагч нарыг шалгаж байгаа талаар баттай эх сурвалж мэдээллээ. АТГ-ын мөрдөгчид өчигдөр УБЕГ-т шалгалт оруулж, хоёр ч хүний албан өрөөнд болон гэрт нь нэгжлэг хийж, ноцтой баримтыг хураан аваад байгаа гэнэ. Тодруулбал, УБЕГ-ын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын ахлах бүртгэгч Ж.Нямдорж, Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Д.Чинтулга нарыг түр хугацаанд саатуулж, шалгалтын ажиллагааг явуулж байгаа гэнэ.
Мөн Ж.Нямдорж, Д.Чинтулга нарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хууль бусаар хөрөнгөжсөн байж болзошгүй гэж үзэж байгаа аж. Тодруулбал, тэднийг хууль бусаар гадаад паспорт гаргасан, гаргах зөвшөөрөл өгсөн, үүнтэй холбоотойгоор их хэмжээний авлига авсан байж болзошгүй үндэслэлээр шалгаж, түр хугацаанд саатуулаад байна. Одоогийн байдлаар шалгалтын ажиллагаа явагдаж байгаа учраас цагдан хорих эсэх нь тодорхойгүй байна. Мөн Ж.Нямдорж, Д.Чинтулга нарыг цагдан хорих шийдвэр гаргаж магадгүй байгаа гэнэ.

Эх сурвалжийн бидэнд өгсөн мэдээллээр “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын зарим албан хаагч гадаад паспорттой холбоотойгоор авлига авч, албан тушаалаа ашигладаг нь нууц биш. Мөн хуулийн этгээдийн улсын бүртгэлийг өөрчлөх, хасаж, нэмэх асуудал цөөнгүй гардаг. Тодруулбал, гадаадын хөрөнгө оруулалттай компаниас авлига авч, албан тушаал, эрх мэдлийн байдлаа урвуулан ашиглаж, мэдээллийг нь засаж, шинэчлэх, улсын бүртгэлд бүртгэдэг гэнэ лээ. Энэ мэтчилэн маш олон асуудал байгаа. Ийм учраас тэднийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байгаа байх” гэлээ.
Мөн тэднийг өөрийн хамаарал бүхий этгээдэд улсын бүртгэлийн гэрчилгээ олгодог байж болзошгүй гэж үзэж байгаа гэнэ. Тодруулбал, УБЕГ-ын үүдэнд байрлах тамга, тэмдэг гаргах ТҮЦ-нүүдийг өөрсдийн гар, хөл болгож, их хэмжээний ашиг олсон байж магадгүй гэж үзжээ. Эх сурвалж хэлэхдээ “Улсын бүртгэлийн газрын үүдэнд байрладаг тамга тэмдэг, хуулийн дагуух бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргадаг газрууд УБЕГ-т танил талтай болоод л хурдан хугацаанд асуудлыг шийдвэрлэж байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл, тамга тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээг түргэн хугацаанд гаргаад байгаа ТҮЦ-нүүд Улсын бүртгэлийн газарт танил талтай, дарга нарын гар, хөл болж байгаа. Магадгүй дарга нарын хамаарал бүхий этгээдийн ч ТҮЦ байж болзошгүй. Тэд иргэдийн урдуур оочер дайрч, боломжийг нь хулгайлж, эрх мэдлээ ашиглаж байна” гэв.
| УБЕГ-ын улсын ахлах бүртгэгч Ж.Нямдорж, Д.Чинтулга нарын албан өрөө, гэрт нэгжлэг хийж, түр хугацаанд саатуулжээ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |