М.Энхжаргал нь Тод манлай уяач Д.Ононгийн эхнэрийн төрсөн дүү гэнэ. Тэрбээр танил тал, арын хаалгаар АМГТГ-ын Орлогч даргын албан тушаалд 2016 онд томилогдож байжээ. Харин 2021 онд түүнийг тушаал бууруулж, Ашигт малтмалын хайгуулын хэлтсийн дарга болгосон аж.
М.Энхжаргал нь хэлтсийн дарга болсон цагаасаа хойш дараах ноцтой хууль бус, ёс суртахуунгүй үйлдлүүдийг гаргаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
-Тэрбээр аж ахуйн нэгжүүдэд ашигт малтмалын зураг зарж, мөнгө авдаг. Ингэхдээ тооцоог бэлнээр хийхийг шаардаж, хувьдаа завшдаг гэнэ. Тодруулбал, тайлан, төлөвлөгөө батлуулан гарын үсэг зуруулахаар ирсэн аж ахуйн нэгжид зураг зарж, 300 мянган төгрөг авдаг гэнэ. Энэ хууль бус үйлдэл нь гаарч, өндөр хэмжээнд очсон бололтой.
-Мөн тэрбээр аж ахуйн нэгжүүдэд өөрийн ажилладаг сүлжээний (Amway) бизнесийн бараа материалыг худалдан авахыг шаарддаг. Авахгүй бол гарын үсэг зурж өгдөггүй. Хясан боогдуулж, дарамталдаг ажээ.
-Дараагийн ноцтой хууль бус үйлдэл нь Ашигт малтмал хайгуулын хэлтэст түр хугацаанд ажиллаж байсан мэргэжилтний Ашигт малтмалын цахим системд нэвтрэх эрхийг ашиглан хугацаа хэтэрсэн болон шаардлага хангахгүй тайлан төлөвлөгөөг хүлээн авдаг байжээ.
-Мөн тус хэлтэст нь ажиллаж байсан мэргэжилтнийг дарамтлан эрдсийн хуримтлалтай талбайд шүүлт хийлгэхдээ “Хуримтлалгүй” гэсэн дүгнэлт гаргуулж, тус компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход нөлөөлжээ.
-Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Манай байгууллага мод тарих ажил хийх хэрэгтэй байна” хэмээн аж ахуйн нэгжүүдээс 2,5 сая төгрөг шаардаж, нэхэмжилжээ.
-Төрийн ажлыг хувийн аж ахуйн нэгжийн мэргэжилтнээр хийлгэдэг. Ингэхдээ албан өрөөгөөр хангаж, ашиг сонирхлын зөрчил гаргадаг гэнэ.
-2020 онд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан ААН-д Хэлтсийн дарга болсныхоо дараагаар шинжээч томилуулахаар улайран дайрч байгаа гэх.
-Удирдаж буй мэргэжилтнүүдээ хэл амаар доромжлох, хууль бус үйлдэл хийхийг шахдаг, дарамталдаг. Үүнээс шалтгаалан нэг жилийн дотор дөрвөн мэргэжилтэн ажлаасаа гарсан гэнэ.
| Ашигт малтмал, хайгуулын хэлтсийн дарга М.Энхжаргал аж ахуйн нэгжүүдээс хахууль авч, хувийн бизнесээ ажилтнууддаа шахаж, дарамталдаг гэв |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |