Угтаа Өмнөговь аймагт байгуулагдсан ШУТИС-ийн харьяа сургуулийн захирлын суудалд тус аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн найз Б.Баяржавхлан гэх хүн томилохоор болсон гэнэ. Дөнгөж үүсэж, хөл дээрээ тогтож ядаж байгаа шинэ сургуулийн захирлаар мэргэжлийн бус хүнээр удирдуулахаар болсон БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн шийдвэрийг тус сургуулийнхан гайхан хүлээн авч, эсэргүүцээд байгаа гэнэ.
Учир нь, шинэ захирал Б.Баяржавхлан нь ерөнхий мэргэжлийн хувьд дутуу дулимаг, аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн найз гэдэг утгаараа арын хаалгаар захирал болох гэж байна хэмээн эсэргүүцээд буй. Мөн түүнийг Засаг даргын нөмөр нөөлгөөр албан тушаалд томилогдож, авлига, хээл хахуулийн хэрэгт нэр холбогдсон байж болзошгүй гэж хардаж байгаа ажээ. Мөн түүнчлэн түүнийг аймгийн Засаг дарга Р.Сэддоржтой хамтарч тендерийн будилаан үүсгэдэг, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрсдөдөө болон бусдад илт давуу байдал үүсгэдэг гэх мэдээлэл хүртэл бий. Тэрбээр өмнө нь Өмнөговь аймгийн Инновац, технологийн төвийн даргаар ажиллаж байжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “Алсын хараа-2050”, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хот хөдөөгийн хөгжлийг дэмжих, төвлөрлийг сааруулах зорилгын хүрээнд хэрэгжих төсөл энэ мэт албан тушаалын тэмцлээс болж саатаж болзошгүй байна. Иймд Ерөнхий сайдыг энэхүү төсөлд анхаарлаа хандуулж, олон оюутны эрх ашгийг хамгаалахыг учир мэдэх хүмүүс уламжилж байна лээ.
| Өмнөговь аймагт байгуулагдах ШУТИС-ийн харьяа сургууль хаагдах уу |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |